gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

CIO VIEWS: Монголын финтекийн өнгийг тодорхойлж буй “Pocket” санхүүгийн цогц платформ

Бизнес
2026-05-01
Twitter logo

Олон улсын бизнес, технологийн чиг хандлага, шинэ үеийн бизнес загвар, салбарын манлайлагчдыг онцлон хүргэдэг CIO VIEWS сэтгүүл энэ удаа Монголын финтек салбарын өөрчлөлт, шинэчлэлийг онцолж, “Pocket” санхүүгийн цогц платформыг танилцуулжээ. Тус нийтлэлийг Gogo.mn уншигчдадаа хураангуйлан хүргэж байна.

CIO VIEWS сэтгүүлд “Pocket” платформыг санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологийн цогц шийдэл, бүрэн автоматжуулсан систем, хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүнээр нь онцолсон байна. Мөн “Покет ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оролмаагийн стратегийн манлайлал нь илүү хүртээмжтэй, илүү ухаалаг санхүүгийн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэжээ.

Эдгээр үзүүлэлтийг үнэлэн CIO VIEWS сэтгүүл Д.Оролмааг “2026 онд өөрчлөлт авчирч буй хамгийн инновацлаг 10 гүйцэтгэх захирал”-ын нэгээр нэрлэж, тусгай дугаарынхаа нүүрэнд онцолсон нь Монголын финтек салбар олон улсын анхаарлын төвд орж буйн тод илрэл болж байна.

Санхүүгийн салбарын сорилт: Өсөлт ба хүртээмж

Монгол Улсад гар утасны хэрэглээ, цахим төлбөр тооцоо эрчимтэй хөгжиж байгаа ч санхүүгийн бодит хүртээмж хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна. Өнөөдөр улсын хэмжээнд 570 гаруй банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байгаа ч ихэнх нь тус тусдаа салангид системтэй, гар ажиллагаа бүхий зээлийн үнэлгээтэй, эрсдлийн ялгаатай бодлоготой хэвээр байна. Үүний улмаас зах зээл бүхэлдээ хуваагдмал, үр ашиг багатай хэвээр үлджээ.

Өөрөөр хэлбэл, асуудал нь зээл олгогчийн тоонд бус, харин нийтлэг дэд бүтэц, нэгдсэн системийн дутагдалд байсныг тус сэтгүүл онцолсон байна.

Финтекийн хөгжил: Дэд бүтцийн шинэчлэл рүү

Ийм бүтэц нь зээлдэгчдийн хувьд удаан, төвөгтэй, хязгаарлагдмал орчныг бий болгож, харин зээл олгогчдын хувьд өндөр зардал, бага бүтээмж, хумигдмал өсөлтийг дагуулж иржээ.

CIO VIEWS-ийн дүгнэлтээр финтекийн жинхэнэ инновац нь зөвхөн илүү хурдан апп бүтээхэд бус, харин санхүүгийн үйлчилгээний суурь дэд бүтэц, үндсэн архитектурыг шинэчлэхэд оршиж байна.

Финтекийн хөгжлийг түүчээлэгч: Өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу

Ийм нөхцөлд “Pocket” платформын онцлог нь уламжлалт зээл олгогчийн загвараас давж, Platform-as-a-Service (PaaS) хэлбэрийн шийдлийг нэвтрүүлсэнд оршиж байна гэж CIO VIEWS онцолжээ.

Энэхүү цогц платформын тусламжтайгаар санхүүгийн байгууллагууд хэрэглэгчийн танин баталгаажуулалт, зээл олголт, зээлийн эргэн төлөлт, нягтлан бодох бүртгэл зэрэг үндсэн үйл ажиллагаанд шаардлагатай цогц системийг өөрсдөө шинээр хөгжүүлэх шаардлагагүйгээр, бэлэн дижитал дэд бүтцэд шууд холбогдон үйлчилгээгээ хүргэж байна.

CIO VIEWS-ийн онцолсноор Монголд санхүүгийн байгууллагуудыг нэгтгэн, дижитал бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж буй цорын ганц платформ нь “Pocket” байна.

Зах зээлд үзүүлж буй бодит нөлөө

Салбарын мэдээллээс үзэхэд, 2025 онд Монголын нийт ББСБ-уудын олгосон зээлийн 10 зээл тутмын нэгийг “Pocket” платформоор дамжин олгогдсон зээл эзэлж буй нь дэд бүтцэд суурилсан платформын загвар тус зах зээлд бодитой нөлөө үзүүлж эхэлсний тод жишээ гэж CIO VIEWS дүгнэсэн байна.

Эко системийн хөгжил

“Pocket” платформ анх зээлийн үйлчилгээнд төвлөрч эхэлсэн бол өнөөдөр даатгал, итгэлцэл зэрэг бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг нэгтгэсэн иж бүрэн экосистем болон өргөжжээ.

Ингэснээр хэрэглэгчид санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос, илүү хялбар, илүү ухаалаг байдлаар авах боломжтой болж, зах зээлийн хөгжил шинэ шатанд гарч байгааг харуулж байна.

Олон улсын тэлэлт

Дотоодын зах зээлд туршигдаж, бодитоор баталгаажсан энэхүү загвар өнөөдөр бүс нутгийн хэмжээнд тэлэх боломжтой болсон байна.

CIO VIEWS сэтгүүлд дурдсанаар Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудад ч мөн олон жижиг санхүүгийн байгууллага салангид бүтэцтэй, нэгдсэн дэд бүтцийн хэрэгцээ өндөр хэвээр байна. Энэ нь “Pocket” шиг дэд бүтцэд суурилсан платформын загварыг олон улсад нутагшуулах бодит боломж байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, Монголд бүтээгдсэн санхүүгийн технологийн шийдэл зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүрснийг энэ нийтлэлээрээ онцолжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан