Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дөрөвдүгээр сарын 28-нд Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан бөгөөд өнөөдөр салбарынхны хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд боллоо.

Дөрөвдүгээр сарын 29-нд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол өнөөдөр аймаг, Нийслэлийн байгаль орчны газрын дарга нар, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нарын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Булган аймгийн Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Оюунсүрэн:

-Манайх Булган аймгийн Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нуруу, тэдгээрийн салбар уулсууд, нийт 611,300 га газрыг хамгаалж байна.
Манай хамгаалж байгаа газар нутгийн 91,3 хувийг ойн сан эзэлдэг. Ойн сан учраас 100 метрээс цааш харах орчин байдаггүй, хараа хязгаарлагдмал. Нэг байгаль хамгаалагчид ноогдох талбай их байдаг учраас хамгаалалт бүрэн хийгдэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс нэг байгаль хамгаалагчид ноогдох талбайн хэмжээг шинэчилсэн хууль дээр бүс бүслүүрийн онцлогоос шалтгаалаад их багын хэмжээг бүсчлэлээр нь тогтоож өгвөл зүйтэй юм.
Манай нутагт мал их өссөн, хадлан бэлчээрийн даац хэтэрсэн. Түүнээс болоод тусгай хамгаалалттай газар руу орж малаа идээшлүүлэх гэсэн хүсэлт маш их байдаг.
Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин их дутмаг. Жишээ нь манай байгууллага 4 мэргэжилтэн байхаас ганцхан мэргэжилтэнтэй. Манайд дээд боловсролтой байгаль хамгаалагч-4, бүрэн дунд боловсролтой-9 байна. Дээд боловсролтой байгаль хамгаалагчид тэр болгон ажиллаж өгдөггүй. Сүлжээ муу, уулын аманд, нийгмийн баталгаа болох орон сууцнаас эхлээд гэр бүлийн хүн нь юу хийх вэ гэсэн асуудал байдаг. Тэдгээр хүмүүсийг энэ ажлын байранд тогтоох нийгмийн баталгааг хуулиндаа тусгаж өгвөл их хэрэгтэй.
Бүрэн дунд мэргэжилтэй байгаль хамгаалагчид орон нутагтаа олон жил мал аж ахуй эрхэлж байсан, газар нутгаа сайн мэддэг, ой хээрийн түймэр хэзээ гарах эрсдэлтэй вэ гэдгийг мэддэг чадварлаг хүмүүс байгаа ч компьютер дээр ажиллахад бэрхшээл тулгардаг.
Байгаль хамгаалагчдын цаасаар ирсэн мэдээг компьютер дээр шивж оруулах ажлыг мэргэжилтэн хийх зэргээр зохион байгуулалт хийж ажиллаж байна.
Өмнөх хуулийн үндсэн чадварыг сулруулахгүйгээр хамтын менежментийг тусгаж өгсөн хууль байгаасай гэж хүсэж байна.
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Ариунцэцэг

-Миний хувьд энэ хуулиас хүсэн хүлээж байгаа зүйл бол малчин иргэдийн асуудлыг байгальд ээлтэй байдлаар шийдээсэй гэж хүсэж байна. Байгаль хамгаалах үйлсийг бүх нийтийн үйлс болгоход чиглэсэн өөрчлөлтүүд түлхүү оруулсан байгаасай.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Ганга нуурын экосистем доройтсон. Үүнийг 2005 он хүртэл сэргээж, энэ газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан нь маш үр дүнтэй ажил болсон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан бөгөөд хууль батлагдсанаар Хан Хэнтийн нуруу, Хангай нуруу, Монгол Алтайн нуруу, говь, хээрийн экосистемүүдийг улсын тусгай хамгаалалтад авсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 57 зүйлтэй. Тухайлбал, төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, бусад хууль тогтоомжийн үйлчлэх хүрээг нарийвчлан тодорхойлж, орхигдсон зохицуулалтуудыг нөхөх асуудлыг шинээр тусгасан байна.
Мөн Үндэсний сүлжээ, ангилал, дотоод бүс бүлэгт тусгай хамгаалалттай газар нутгийн болон хуулиар хамгаалагдсан бусад газар нутгийг үндэсний сүлжээнд хамруулах эрх зүйн үндэс бүрдүүлж, шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлж, бүртгэл, мэдээллийн сан, мэдээлэл солилцоо, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зохицуулалтыг тусгаж, дотоод бүсийг бүх ангилалд ойлгомжтой, нийтлэг байдлаар тодорхойлсон.
Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт нутгийн иргэд хадлан, бэлчээр болон ахуйн зарим хэрэгцээнд зориулж газар ашиглах боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг илүү тодорхой болгосон. Мөн хот, тосгон орчмын шинэ дэглэмээр суурьшлын бүстэй холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэх, өмнө бий болсон суурьшлын бүсийг зөвшөөрөх, цаашид тэлэхгүй байх, зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг хангах зэрэг хамгаалалтын горимыг тодорхой болгосон зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлж, газар нутгийн хамгааллын үйл ажиллагааны олон талт байдлыг хангаж, хамгааллын тогтолцоо тогтвортой болно. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжлийн томоохон хөтөлбөрүүд, орон нутгийн хөгжил, малчин өрхүүдийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн хөгжүүлэх боломжтой болох төдийгүй тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмэр өснө гэв.