gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Э.Энхмаа
Улс төр
2026-04-30
Twitter logo

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.30) Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. 

Монгол Улсын хувьд далай, тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэр дээр орших том жижиг нуур, гол усыг эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйлийн дотор ембүү, алт, мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор 2001 онд  баталсан "Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц"-ын 1 дүгээр зүйлд заасан “усан доорх эд зүйлс"-д хамаардаг.

Мөн Хөвсгөл зэрэг нууранд хуучны усан завь зэрэг зүйлс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын өвийн шинжийг олж, үнэ цэнтэй болдог тул конвенцын тодорхойлолтод заасан дотоодын усан доорх соёлын өвд хамаардаг гэв.  Харин манай улс усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй улмаас эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйтгэх явдал гарсаар байгаа юм байна. Тухайлбал, 2018 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуурын ёроолоос иргэд 366 мөнгөн аяга хулгайлсныг хууль сахиулах байгууллага илрүүлэн шалгасан ч усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй гэдэг үндэслэлээр шүүх эдгээр эд зүйлсийг орон нутгийн Засаг захиргааны байгууллагад шилжүүлж, мөнгийг нь ялган зах зээлийн үнээр худалдаж, зарцуулсан тохиолдол гарч байжээ.

Ийм тохиолдол бүр үндэсний соёлын өвийн сан хөмрөгийн үнэ цэнэт байдлыг дордуулж. өвийн оршин тогтнох чадвар устаж үгүй болох үр дагавартай гэж хуулийн төслийг санаачлагч үзэж байна. Цаашид энэ мэт тохиолдлоос урьдчилан сэргийлэх дурсгалт зүйлсийг конвенцын зорилгын үүднээс илрүүлж бүртгэх, хадгалж хамгаалах, өмчилж эзэмших, зохистойгоор ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулах, асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээлээ.

“Усан доорх соёлын хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд байгаа усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн үндэс тавигдаж, уг соёлын өвийг бүртгэн баримтжуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, зохистой хэлбэрээр ашиглах зэрэг үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу үр нөлөөтэй зохицуулах боломж бүрдэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан