Энэтхэгийн зүүн хэсгийн Одиша мужийн нэгэн эр нас барсан эгчийнхээ хадгаламжийн мөнгийг авахын тулд эгчийнхээ цогцсыг банк дээр аваачихаас өөр аргагүйд хүрчээ.
Тодруулбал 52 настай Житу Мунда хэмээх эр банкнаас эгчийнхээ хадгаламжийг авах гэж удаа дараа оролдсон ч нас барсны албан ёсны баримт үзүүлж чадаагүй тул бухимдсандаа ийм үйлдэл хийсэн гэв.
Тэрбээр “Банкны менежер сонсохгүй, байнга нотолгоо нэхэж байсан тул би бухимдсан. Тиймээс нас барсныг нь харуулах гэж ясыг нь авчирсан” гэжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр тэрбээр эгчийнхээ цогцсыг булшнаас гарган авч банк руу авчирсан байна.
Харин банк энэ үйлдлийг шаардсан гэдгээ үгүйсгэж, зөвхөн хуульд заасан баримт бичгийг л нэхсэн гэж мэдэгджээ.
Мөн уг асуудал нь журам шаардлагын талаар мэдээлэл дутмаг байсантай холбоотой гэж тайлбарлаж, хадгаламжийг ар гэрийнхэнд нь шилжүүлсэн гэв.
Түүний талийгаач эгч Калара нь өдрийн хөлсөөр ажилладаг байсан бөгөөд нас барахаасаа хэдхэн сарын өмнө малаа зарж, ойролцоогоор 19,300 рупиг банканд хадгалуулсан аж.
Даваа гарагт болсон энэ хэрэг улс даяар олны анхаарлыг татаж, орон нутгийн эрх баригчид болон банк иргэдэд хангалттай туслалцаа үзүүлээгүй хэмээн шүүмжлэлд өртсөн байна.
Энэтхэгт хадгаламж эзэмшигч нас барахдаа өв залгамжлагчийн нэр заагаагүй бол гэр бүл, төрөл төрөгсөд нь нас барсны гэрчилгээ болон өв залгамжлах эрхийн бичиг зэрэг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг аж.
Эх сурвалж: ВВС