УИХ-ын чуулганы пүрэв /2026.04.30/ гарагийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын гишүүдийн санаачилсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Энэ хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой асуудлыг яагаад оруулсныг сайн ойлгохгүй байна. УИХ-д унасан энэ заалт АН-ын бүлгийнхэн хурал хаясан үед УИХ-ын гишүүдийн эс үйлдлээр унасан энэ заалт босоод ирсэн. Сэлбэ дэд төв төсөл хувийн хэвшлийн орон зайг хумьж байна.
Монгол Улсын барилгын салбар жилдээ 19 мянган айлын орон сууц ашиглалтад оруулдаг. Энэ төслийн хүрээнд нийслэл дангаараа нийт орон сууцны барилгын бараг 50 хувь буюу 9000 орчим айлын орон сууц барихаар тусгаснаараа хувийн хэвшлийн орон зайг хумьж байна. Дээр нь төсвийн сахилга батаас гадуур хөтөлбөр гэж үзэж байна. Өмнө нь бонд гарган санхүүжүүлнэ гэж байсан бол одоо шалтаг тайлбар хэлж, төсвийн тусгай шаардлагуудаас гадуур явуулах гэж байгаа нь зохисгүй. Тэгэхээр энэ хуулийн төслийг дахин сайжруулж, Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой асуудлыг салгаж дахин оруулж ирэхийг хүсэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Төслүүдийн талаар гишүүд хоорондоо маргалдаад байгаа нь ажиглагддаг. Эдгээр төслийн хэрэгцээ бий гэж би харж байна. Ялангуяа Сэлбэ дэд төвийн төсөл бол үе үеийн Барилгын сайд нарын дэмжиж байсан төсөл.
Би Барилгын сайд байхдаа энэ төслийн зураг төслийг гаргаж байсан. Үүнээс гадна Сэлбэ голын эрэг дагуу хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам барих зураг төслийг дэмжиж батлуулж байв. Би улс орныхоо эрх ашгийн төлөө эдгээр төслийг дэмжсэн.
Энэ бол бизнес хоорондын өрсөлдөөн тэмцлийн асуудал биш. Гагцхүү төсвүүдийг нь нягтлах хэрэгтэй. Туулын хурдны зам, Сэлбэ төвийн төслийг зогсоохдоо биш, төсвийг нь шалгах ёстой. Чингэлтэй рүү явсан ганц замтай байхад түгжрэл арилах уу?, та нар бодоод үз. Ингээд гацааж байхад Монгол Улс яаж хөгжих юм бэ.
Энэ төслүүдийг зогсоож түгжрэл улам тартагтаа тулаад ирэхэд төслийг зогсоосон улсуудаа харааж эхэлнэ. Тэгэхээр аудитаар шалгуулах хэрэгтэй, УИХ-д Үндэсний аудитын байгууллага харьяалагдаж байна шүү дээ гэв.
Гишүүд байр сууриа хэлсний дараа уг хуулийн төслийг эцэслэн батлахад бэлтгэхийг даалгаж Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.