gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Австралид төгсөгчид электрон тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх төсөл эхлүүлжээ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-04-29
Twitter logo

Австрали Улсын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад магистрын зэрэг хамгаалсан манай улсын 5 төгсөгч нэгдэн “No-Vape чамайг сорсоор” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 

Тэд өнөөдөр нийслэлийн “Шинэ өнөөдөр” сургууль дээр төслийн нээлтийн ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтэд Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Зориг сан болон Шинэ өнөөдөр сургуулийн удирдлага, багш, сурагч нар оролцов. Төслийн хүрээнд тус сургуулийн 100 сурагч болон нийслэлийн бусад сургуулийн сурагч нарт Австралийн Сиднейн их сургуулийн боловсруулсан электрон тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилготой, нотолгоонд суурилсан OurFutures (Бидний Ирээдүй) сургалтыг нэвтрүүлэх юм.

OurFutures хөтөлбөр нь Австрали Улсын 7-8 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй хэрэгждэг бөгөөд тус бүр 45 минутын 4 удаагийн интерактив хичээлээс бүрддэг. Хичээлүүд нь вейп болон тамхины хор нөлөө, хэрэглээний тархалт, үе тэнгийн нөлөөнд татгалзах ур чадвар, тусламж авах арга зам зэрэг сэдвүүдийг хамарч, сурагчдын оролцоонд суурилсан, зан үйлийн өөрчлөлтийг дэмжих байдлаар зохион байгуулагддаг. Судалгаагаар тус хөтөлбөрт хамрагдсан сурагчдын дунд 1 жилийн дараа вейп хэрэглэх магадлал 65%-иар буурсан үр дүнтэй байна.

Төслийн хүрээнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагатай албан ёсоор хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөрийг Монгол Улсад туршилтын байдлаар нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.  Энэхүү туршилтын хэрэгжилт нь Монголын нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх сургалтын загварыг үнэлэх, цаашид өргөжүүлэх боломжийг тодорхойлох ач холбогдолтой.

Дэлхий даяар өсвөр үеийн дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 20-иос доош насны залуучууд, өсвөр үеийн 17.2% нь вейп туршиж үзсэн бол 7.8% нь тогтмол хэрэглэж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гаргасан судалгаагаар Монгол Улсад энэ үзүүлэлт илүү өндөр түвшинд буюу, 13-17 насны хүүхдүүдийн 60% нь вейп хэрэглэж үзсэн, 24.8 хувь нь идэвхтэй хэрэглэгч гэсэн үзүүлэлттэй байна.

Вейп нь никотины хамаарал үүсгэж, өсвөр үеийн тархины хөгжил, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлөхөөс гадна зүрх, уушгины өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч “вейп аюулгүй” гэх буруу ойлголт, хүчтэй сошиал медиа маркетинг, таатай амт үнэр нь бүтээгдэхүүний хэрэглээг ихээр нэмэгдүүлж байна.  Монгол Улсад зохицуулалтын орчин сул, урьдчилан сэргийлэх боловсрол, олон нийтийн нөлөөллийн системтэй арга хэмжээ хангалтгүй байгаа нь асуудлыг даамжруулж байна.

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн доор нэгдсэн залуус маань дан ганц сургалтын хөтөлбөр сургуулиудад нэвтрүүлээд зогсохгүй өсвөр үеийнхний дунд тамхи болон вейпийн хор уршгийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, буруу ойлголтыг бууруулах зорилгоор сошиал медиа нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэн,   мөн эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж боловсруулж, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран цуврал подкастууд бэлтгэж байгаа аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан