gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ

О.Батхишиг
Ногоон дэлхий
2026-04-28
Twitter logo

"Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлал" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТХГН-ийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, хуульч Р.Лхагвабаяр, Дэ Нейчэ Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах нар оролцож, хуулийн төслийн агуулга, ач холбогдлыг танилцуулав.

Монгол Улсын ТХГН-ийн тухай хууль анх 1994 онд батлагдсанаас хойш 32 жилийн хугацаанд нийт 17 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд өдгөө уг хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт газар нутгийнхаа 20.8 хувь буюу 32 сая га газрыг дархан цаазат, байгалийн нөөц, байгалийн цогцолборт, дурсгалт газар гэсэн дөрвөн ангиллаар хамгаалалтад аваад байгаа юм.

Манай улс ТХГН-ийн хэмжээг 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувьд, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтод хүрэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн хуулийн төсөл чухал нөлөөтэй юм.

1994 онд батлагдсан хуульд үр дагаврын үнэлгээ хийхэд аялал жуулчлалын зохицуулалтыг сайжруулах, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох, орчны бүсийн иргэдийн оролцоог хангах, хот суурин орчмын газар ашиглалтын маргааныг шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Шинэчилсэн хуулийн төсөл нь 

  1. Нийтлэг үндэслэл
  2. Үндэсний сүлжээ ангилал
  3. Дэглэм, хамгаалалтын горим, хориглох үйл ажиллагаа
  4. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах
  5. Орчны бүс
  6. Судалгаа шинжилгээ менежмент
  7. Газар ашиглуулах нөхцөл, журам
  8. Төрийн байгууллагын бүрэн эрх
  9. Төсөв, санхүүжилт
  10. Бусад гэсэн арван бүлэг 59 зүйлтэй юм. Шинэчилсэн хуулийн төсөлд орсон дараах гол өөрчлөлтүүд багтжээ.

1. Санхүүжилтийн олон талт тогтолцоо

Одоогийн байдлаар ТХГН-ийн төсвийн 90 хувь нь зөвхөн урсгал зардалд зарцуулагдаж, судалгаа шинжилгээний ажил олон улсын байгууллагын тусламжаар явж байна.  Шинэчилсэн хуулийн төслөөр санхүүжилтийн олон талт тогтолцоог бүрдүүлэх юм.

  • Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын төсвийг улсын төсвөөс, бусад ангиллын санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвөөс бүрдүүлэхээр тусгах
  • Санхүүжилт нь үйл ажиллагааны суурь зардал болон менежментийн  төлөвлөгөөний үр дүнд суурилсан эх үүсвэрээс бүрдэх 
  • Нэвтрэх хураамж, нэг удаагийн үйлчилгээ, дүйцүүлэн хамгаалах зардал зэрэг төвлөрүүлэх эх үүсвэрийг тодорхойлох 
  • Аргачлалыг байгаль орчин болон төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн төв байгууллагууд хамтран батална. 

2. Аялал жуулчлалын тогтвортой менежмент 

ТХГН-ийн хамгаалалтын захиргаа 10 жилийн хугацаатай менежментийн төлөвлөгөө батлуулдаг. Хамгаалалтын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр жишиг түвшинд хэрэгжүүлж буй Хустайн байгалийн цогцолборт газар, Их нартын байгалийн нөөц газрууд бий. Эдгээр сайн туршлагад үндэслэн төрийн бус байгууллага, байгаль хамгааллын байгууллагууд менежментийг гэрээгээр гүйцэтгэх нарийн зохицуулалтыг шинэчилсэн хуулийн төсөлд тусгаж өгчээ.

Мөн тусгай хамгаалалттай газарт түшиглэн тогтвортой аялал жуулчлал хөгждөг. 2022 онд хийсэн судалгаагаар нийт жуулчдын 82 хувь нь ТХГН-т аялсан аж. Иймд  тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жил байсныг 15 жил болгож сунгана. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй байх нарийн шаардлага тавихаар төлөвлөжээ.

3. Газар ашиглалт ба малчдын эрх

"Аялал жуулчлал" нэрийн дор замбараагүй олгогдож ирсэн газар ашиглалтыг цэгцэлж, зориулалтыг шинэчилсэн хуулиар тодорхой болгоно. Мөн ТХГН-ийн тэлэлтээс үүдэлтэй малчидтай үүсдэг үл ойлголцлыг шийдэхийн тулд нутгийн уугуул иргэдийн мал маллах, өвөлжөө, хаваржааны газар ашиглах зэрэг асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулна.

Шинэчилсэн хууль батлагдсанаар Тусгай хамгаалалттай газар нутгууд зөвхөн төсвөөс хараат бус, өөрийгөө санхүүжүүлдэг, нутгийн иргэд болон мэргэжлийн байгууллагуудын оролцоотой менежментийн шинэ тогтолцоонд шилжих боломж бүрдэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан