Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм.
2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС гаргаж, А блокийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Нийт зургаан давхраас бүрдэх тус барилгад нэг зэрэг 2,000 орчим хүн сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Тухайлбал 150 орчим хүний суудалтай нэг, 120 орчим хүний суудалтай хоёр, 70 орчим хүний багтаамжтай лекцийн гурав, семинарын 38 танхимтай. Түүнчлэн профессор багш нарын судалгааны өрөө, номын сан, автомашины зогсоолтой байхаар төлөвлөгджээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар