ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр хэд хэдэн иргэн ТУЗ-ийн хараат бус гишүүдтэй танилцах, тэдний 2025 оны ажлын тайланг сонсох хүсэлтээ илэрхийлэв. Учир нь ТУЗ-ийн хараат бус гишүүд жижиг хувьцаа эзэмшигч болох иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг компанийн удирдлагад хүргэх үүрэгтэй ажилладаг.
Хараат бус гишүүнээр хамгийн сүүлд сонгогдсон Д.Болор хуралд оролцогчдод өөрийгөө танилцуулав.
-ЭТТ Засгийн газрын кассын машин болчихсон. Засгийн газар мөнгө хэрэгтэй болонгуут л ЭТТ гаргадаг. Энэ буруу жишгийг халах хэрэгтэй.
Нүүрснээс шатахууныг ч гаргах боломжтой. ЭТТ ХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн баг үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Бид хэдэн жил нүүрсээ худалдаж амьдрах билээ? ЭТТ ганцхан бүтээгдэхүүнтэй байгаа нь компанид ч, улсад ч их том эрсдэл юм.
Бизнесээ төрөлжүүлэх хэрэгтэй. "ЭТТ" их том компани, та хувьцаа эзэмшдэг бол энэ таны компани. Хоёр сая хувьцаа эзэмшигчтэй компани Монголд өөр байхгүй. ЭТТ одоогоор хүний хүчээр явж байна. Маш олон ажилтантай. Техник технологийн шинэчлэл хоцорсон. Би сүүлийн жилүүдэд зөвлөх үйлчилгээний салбарт ажиллалаа.
"Эрдэнэт" үйлдвэр, "Саусгоби сэндс" гэх мэт уул уурхайн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Түүнээс өмнө харилцаа холбооны салбарт олон ажил ажилласан, Мобиком, Скайтел компаниудыг удирдсан. Нийт 30 жил ажилласан туршлагатай. Энэ туршлагаа "ЭТТ" компанид хараат бус гишүүнээр ТУЗ-д ажиллах явцад хуваалцана, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Компанийн засаглалыг сайжруулахад анхаарна гэв.
"ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд ирсэн иргэд 2025 оны ногдол ашигт 63,242 төгрөг олгох болсон нь бага байна, нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлдэг болох, өмнө нь хувьцаагаа худалдсан иргэдийн хувьцааг дахин олгох зэрэг саналыг хэлэв.