"Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Даваадалай ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг удирдав.
Тэрээр "Би ажлаа аваад дөрвөн сар боллоо. Н.Цэрэнсамбуу дарга маш сайн ажилласан. Жилийн нүүрсний борлуулалтыг 30 сая тоннд хүргэсэн. Бид бүгд л нүүрсээ өнөр үнэд хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. 1072 хувьцааг амь оруулна.
Энэ хувьцааг иргэд хүсвэл арилждаг болгохоор ажиллаж байна. Үүний тулд олон улсын аудитын байгууллага ЭТТ-д ажиллаж байна. Дүгнэлтээ ирэх зургаадугаар сард гаргана. Мөн ЭТТ-н ордуудын нөөцийг тодорхойлох ТЭЗҮ-ийг дахин хийж байна. Ингэснээр нэгж хувьцааны үнийг тогтооно.
Нөгөөтээгүүр иргэдэд хувьцаа, хөрөнгийн зах зээл, үнэ цаасны дансны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай. Нэгж хувьцааны үнэ тогтож, арилжааг нээхэд олон хүн зэрэг зэрэг хувьцаагаа зарах вий. Тэгвэл хувьцааны үнэ буурах эрсдэл бий. Бид мэдээллээ ил тод өгч ажиллана. Анхаарах дараагийн ажлууд нь Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлэх. Ингэснээр ОТ компаниас жил бүр 170 сая ам.доллларыг гадагш нь буюу Өвөр Монголд төлж байгааг зогсооно. Энэ төсөл олон жил гацлаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ" гэв.