Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Макаогийн багийг 18:0-ээр буулган авч тус тэмцээний эхний хожлоо авлаа.
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор багийн ахлагч Ө.Наранбатыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Индонез, маргааш Узбекистаны багтай тоглох юм.
Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс өмнө нь буюу 2023 онд нэг мөнгөн медаль хүртэж байв.
Эх сурвалж: БТСУХ