“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал эхэллээ. Хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах юм.
Тус компани 2025 онд нийт 211 808 тээврийн хэрэгслээр 28 762 922 тонн нүүрс экспортолжээ.
Харин энэ онд 120 удаагийн арилжаагаар 557.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.68 сая тонн нүүрс арилжаад байна. Төмөр замын хоёр, авто тээврийн найман чиглэлд нүүрс тээвэрлэж байна.
"Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Даваадалай хурлыг удирдан явуулж байна. 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт төлжээ. Нүүрсний үнэ олон улсын зах зээлд хурдтайгаар унасан ч компани борлуулалт, үйл ажиллагаагаа хэвийн явуулсан гэж ТУЗ-ийн дарга н.Нацагдорж танилцуулав.
Тус компанийн ТУЗ 9 гишүүнтэй. Тэдний дөрөв нь хараат бус гишүүд юм. Хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ил тод зарлан мэдээлж, 11 хүнээс материал хүлээн авчээ.
Компанийн удирдлагууд 2025 оны санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулсны дараа асуулт хариулт эхэллээ.
Эдийн засагч Н.Дашзэвэг: ТУЗ муу ажиллалаа,захирал муу ажиллалаа. Зөвлөхүүд муу зөвлөгөө өгсөн. Уул уурхайн биржээр нүүрсээ худалдах нь ашиггүй байна. БНХАУ руу очоод худалдан авагч нартай шууд уулзах хэрэгтэй. Бүтээмжээ өсгөж, зардлаа бууруулах ёстой. ЭТТ-г "Энержи ресурс"-тай харьцуулж үзэх нь зөв. Нүүрсээ одоогийнхоос 5 дахин өндөр үнээр худалдах боломжтой.
Компанийн засаглалын үндэсний төвийн захирал С.Ганбаяр: ТУЗ-ийн гишүүд сул байна. ТУЗ-ийн гишүүн тус бүр тайлангаа тавих ёстой. Гашуунсухайт боомттой төмөр замаа хэзээ холбож дуусах вэ? Засгийн газар компанийн өмнөөс гэрээ байгуулдгийг болиулах хэрэгтэй. Улс төрөөс ийм хараат байдлаар ажиллах ёсгүй. Хараат бус дөрвөн гишүүнийг нэг бүрчлэн гаргаж, танилцуул.Биднийг буюу иргэдийг төлөөлөн ажиллах хүмүүс нь хараат бус гишүүд юм.
ТУЗ-ийн дарга Ц.Нацагдорж: Компанийг нээлттэй ХК болгох бэлтгэл эхэлсэн.аудитын дүгнэлт ирэх зургаадугаар сард дуусна. ТЭЗҮ-г шинэчилж байна. Үүний дараа нэгж хувьцааны үнэ тодорхой болно. Нөгөө талд иргэд буюу хувьцаа эзэмшигчид хувьцааны талаарх мэдээллийг сайн авч, хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай. Эдгээр бэлтгэлийг бид хангахаар ажиллаж байна.
Өвлүүлэх асуудлыг сүүлийн хоёр сард Засгийн газарт гурван удаа танилцуулсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцэнэ. Нийт 130 мянган иргэний хувьцааг өвлүүлэх асуудал яригдаж байна.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу: Монгол Улс олон жил нүүрсний бодлогогүй явж ирлээ. Бид нүүрсээ өндөр үнээр худалдах ёстой. Хятадын нутгийн гүнд нүүрсээ худалддаг болсон. Мөн Энэтхэгт нүүрс худалдахаар ажиллаж байна. Эн нь багагүй ашигтай худалдаа болно. Өвөр Монголд нүүрс баяжуулах олон үйлдвэр барьжээ.
Бид өнөөдрийг хүртэл түүхий нүүрс худалдсан. 2023 онд мөнгөө төлсөн атлаа нүүрсээ авч чадаагүй худалдан авагчид олон байв. Тэдний гомдлыг бүрэн барагдуулсан. Одоо усны, цахилгааны эх үүсвэрээ шийдэх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Баяжуулах үйлдвэрийн гарц, холимгийг туршиж байна. Ам нөхцөлтэй гэрээ, оффтэйк гэрээнүүд бүгд муу биш. Анхны үнээ дутуу тогтоосон, олон жилийн өмнө байгуулсан гэрээнүүд л муу. Тэр нь бүх гэрээний суурь болж, тээврийн зардал нь нүүүрснээсээ давсан үе бий. Нүүрсний үнэ оргилдоо хүрсэн цагт бид энэ боломжийг ашиглаж чадаагүй. Ганцмод нөхцөлөөр 130-140 ам.доллараар зарж байна.
05 нүүрсийг 150 ам.доллараар худалдаж байна. Би хятадын фючерийнүнэд нөлөөлж байгаа ч бид өөрсдөө үнээ унагааж байна. Нарийн сухайтын нүүрс 1/3 буюу өндөр чанартай биш байдаг. Тавантолгойн бүлэг ордын нүүрс хамгийн сайн нь. Засгийн газрын байгуулсан гэрээнүүд урт хугацаатай. D-parliament.mn цахим хуудсанд гэрээнүүд бий, нээлттэй. Гэхдээ гуравдагч талд гэрээг танилцуулахдаа нөгөө талаас буюу Хятадын талаас зөвшөөрөл авна гэж заасан юм билээ. Түүнээс гэрээнд нууцын тамга дараагүй. Гэрээтэй танилцах хүсэлтээ өгвөл үзэж болно.
Та бүхэн манай компанийн цахим хуудаснаас нүүрсний үнэ, борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Бид иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй. Энэ бол гүтгэлэг. Үнэн юм үнэнээрээ байх хэрэгтэй. Компанийн ажилчдын цалин олон улсын түвшинд хүрсэн гэв.