gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаадын зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэх тухай хуулийг батлах ёстой гэж үзжээ

А.Номин
Улс төр
2026-04-27
Twitter logo

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. 

Энэ талаар бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулахдаа "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн. Байр суурийн зөрүү байгаа учраас МАН-ын бүлэг завсарлага авч, өнөөдөр хэлэлцээд нэгдсэн байр сууриа тодорхойллоо. 

Бид бүлгээрээ ярилцаад энэ хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн байр суурьд хүрлээ. Учир нь энэ хууль нь нэг удаагийн үйлчлэлээр гурван төсөл дээр үйлчлэх хууль юм. 

Нэгдүгээрт газрын тос боловсруулах үйлдвэр, хоёрдугаарт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг хийх тухай асуудал, гуравдугаарт Сэлбэ дэд төвийн асуудал. 

Эхний хоёр том төслийн тухайд, Энэтхэг, БНХАУ-ын засгийн газартай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр хийж, зээл авахаа соёрхон батлаад үйл ажиллагаа эхэлчихсэн. 

Хүнээс авах зээлээ богино хугацаанд бүрэн ашиглах гэхээр төсвийн тодорхой зохицуулалтад ороод ашиглаж чадахгүй байна. 

Анх бид нэн хөнгөлөлттэй, хямд өртөгтэй зээлүүд авсан. Төсвийн тогтвортой байдлын хууль, Төсвийн тухай хуулийн хязгаарлалтуудаас хамаараад зээл ашиглах хугацаа уртсах тусам зээлдээ төлдөг хүү, хугацаандаа авч ашиглаж чадаагүй зээлийн үлдэгдэлд төлөх хураамж хоёрт нэлээд мөнгө өгөөд байна.

Энэ нь эргээд зээлийн өртгийг өсгөж байна. Энэ зарчмаар явбал бараг 10 гаруй жил үргэлжлэх болчхоод байна. 

2026 оны улсын төсөв дээр гадаадын зээл ашиглалттай холбоотой 1.1 их наяд ашиглахаар орсон. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хоёрт л гэхэд зөвхөн энэ жил авч ашиглах хөрөнгө нь 1.9 их наяд төгрөг.

Бусад бүх зээл авч буй төсөл хөтөлбөрүүдээ зогсоогоод энэ хоёрт авъя гэхэд л 800 орчим тэрбумыг нь авч чадахгүй нөхцөлтэй байгаа юм. 

Сэлбэ дэд төвтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд олон асуудал хөндөгдөж байна. Бид тэрний тухай юм яриагүй. Улаанбаатар хотын хөгжлийг хангах, иргэдийг орон сууцжуулах хүрээнд дэд төвүүдийг байгуулах, тэдгээрийг тойрсон 20 минутын хот, суурьшлын бүсүүдийг бий болгоход бонд гаргах зөвшөөрлийг нь өгчихсөн, бондоо босгосон байна. 

Босгосон бондын хөрөнгийг буцаад зарцуулж болох эрхийг нь л нээж өгч байгаа юм" гэв.

Түүнчлэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. 
Хуулийн төслийн зорилго нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг шинэчлэн зохицуулна.

Хууль санаачлагчид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд батлаж, тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай байсан боловч өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын шаардлагад бүрэн нийцэхгүй болсон гэж үзсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар, 

  • Танхимын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ
  • Хувийн хэвшлийн дуу хоолой бодлогын түвшинд институцийн баталгаатай болно
  • Бизнесийн орчны тогтвортой байдал, ил тод байдал сайжирна
  • Аймаг, салбарын танхимуудын уялдаа, хариуцлага нэмэгдэнэ
  • Хөрөнгө оруулалт болон эдийн засгийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж танилцууллаа.

Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэж, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд судалгаанд үндэслэж  ажиллах хэрэгтэй. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд тодорхой заалтуудыг сайжруулж ажиллах ёстой гэв. 

Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө,  Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхээр болжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан