Кенийн тамирчин Сабастян Саве ням гарагт болсон Лондоны марафоныг 1 цаг 59 минут 30 секундийн хугацаанд туулан дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байна.
Түүний энэ амжилтын нууцыг өглөө бүр иддэг талх, зөгийн бал болон долоо хоног бүр 240 гаруй км зам гүйдэгтэй холбон ярьжээ.
Ойролцоогоор 800 мянган хүн үзсэн энэ марафонд 31 настай Саве хоёроос доош цагт гүйсэн анхны хүн болсон.
Тэрбээр "Би өнөөдөр Лондонд түүх бүтээлээ. Боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг харууллаа. Тэмцээн үзэж байсан хүмүүс миний нэрийг дуудаж намайг дэмжиж байсан нь их дэм болсон. Өнөөдөр дэлхийн рекорд эвдсэн нь та бүгдийн ач" гэсэн байна.
Түүний дасгалжуулагч Савег сүүлийн зургаан долоо хоног орчим долоо хоногт дунджаар 240 км гүйж байсан нь амжилтын гол үндэс болсон хэмээн тайлбарлав.
Мөн уралдаанд гүйхдээ 100 граммаас ч хөнгөн пүүз өмсөж, зөв шим тэжээл авч байсан нь түлхэц болсныг онцолжээ.
Тэрбээр Савег зөвхөн бие физиологийн хувьд бус зан чанар, хандлагаараа ч мундаг тамирчин гэж үнэлсэн.
Түүнчлэн “22 жил Кенид дасгалжуулагчаар ажиллахдаа ийм тамирчин харж байгаагүй” гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian