gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Амархүү: Би Увсын иргэдэд талархаж явдaг

Б.Эрдэнэчимэг
Соёл урлаг
2026-04-26
Twitter logo

Дуучин Б.Амархүү орон нутагт аялан тоглолтоо эхлүүлжээ. Тэрээр Увс аймгийн театрт тоглоод дараагийн тоглолтоо Хөвсгөл, Эрдэнэт хотод хийнэ. 

Увс аймагт болсон тоглолтын дараа театрын зохион байгуулалттай холбоотой гомдлоо тус театрын удирдлагуудад илэрхийлжээ. Харин Увс аймгийн орлогч дарга Б.Амархүүгийн хэлсэн үгийг гуйвуулж, нийт Увсчуудад хандсан мэтээр буруу ойлголт төрүүлсэн. Миний нэр төрд халдсан тул би гомдол гаргана гэж бодсон. Гэвч энэ асуудлыг орхиё дуучин Б.Амархүү нүүр номоороо дамжуулан мэдэгдэв.     

Ойрад ХЖТ-ын Захиргаа, Уран сайхны зөвлөлөөс албан ёсны  тайлбар гаргажээ.

Дуучин МУСТА, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Борхүүгийн Амархүү нь Увс аймгийн Ойрад театрт 2026.04.24-ны 19.00 цагаас тоглолтоо хийсэн. Болсон үйл явдлын талаар Ойрад театрын албан ёсны байр суурийг хүргэж байна.

Энэ тоглолтын хүрээнд сошиал орчинд Ойрад театрын үйл ажиллагааны талаар нэг талыг баримталсан мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Ойрад театрын үйлчилгээний ажилчид тухайн тоглолтод ажлын байран дээрээ байж зохих үйлчилгээ үзүүлсэн.

Тухайн үед уран бүтээлчид хөдөө сумдад хуваарьт тоглолтоор явсан, Соёл урлагийн салбарын байгууллагуудын нэгдсэн үйл ажиллагаанд оролцож байсан ч бид тоглолтыг тасалдуулахгүйн тулд бүх боломж нөөцөөрөө туслан дэмжиж ажилласан.

Тоглолтыг 80 гаруй хүн үзсэн. Цахим хандлага бол Ойрад театрын ажилчид ажлаа хийгээгүй, ажлын байран дээрээ байгаагүй, тоглолтын менежментийг хийж өгөөгүй гэдэг байр сууриар хандсан. Дуучин Б.Амархүү Улаанбаатараас тоглолтынхоо афишийг ирүүлэхдээ шуудангийн мөнгийг төлөөгүй, манай театраас төлж авсан.

Тоглолтынхоо талаар Увс аймгийн телевиз, сайт болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулаагүй. Театр хувь уран бүтээлчийн тоглолтын менежментийг бүрэн хариуцдаггүй ч уг тоглолтыг Ойрад театрын нүүр номын хаягаар болон бүх боломжит сувгаар сурталчилж ажилласан.

Бид төрийн үйлчилгээний байгууллагын хувьд заал, танхим, гэрэл, хөгжим аппаратур бусад үйлчилгээгээрээ  уран бүтээлчдэд туслан дэмжиж ажилладаг. Үзэгч цөөн байсан тул бид түрээсийн мөнгөнөөс уран бүтээлчийг бүрэн чөлөөлсөн. Үнэгүй зүйл гэж байдаггүй, бүх зүйлд өртөг зардал шингэсэн байдаг.

Тоглолт арга хэмжээнд үзүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт бүр театрын төсөвт тодорхой хэмжээний ачааллыг бий болгодгийг төсөв санхүү хүндэрч буй өнөө үед хэн ч гэсэн ойлгох цаг болсон.

Бидэнд баярлан талархснаа илэрхийлээд гар бариад гарсан хүн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгохгүйгээр хэт нэг талыг барьсан лайвыг олон нийтийн сүлжээнд байршуулсанд харамсаж байна.  Аль ч тоглолтын явцад алдаа дутагдал гарсан тохиолдолд маш шуурхай хэлэлцэж засаж залруулан ажилладаг.

Энэ тоглолттой холбоотой тодорхой албан тушаалтан зөрчил дутагдал гаргасан байвал бид хуулийн хүрээнд хариуцлага тооцох нь ойлгомжтой. Ойрад театрт маш олон уран бүтээлчид ирж үйлчлүүлдэг ч ийм алдаа дутагдал гаргахгүйг хичээн ажиллаж, бүх талын хөнгөлөлт үзүүлж, туслан дэмжиж ирсэн.

Иймд ямар зорилгоор дээрх мэдээлэл хийснийг ойлгохгүй байна. Өөрийн карьераа өсгөж, олон нийтээс хандалт авахын тулд Ойрад театрын болон нутаг орны нэрийг харлуулсан лайв хийсэнд үнэхээрийн харамсаж байна.

Дуучин Б.Амархүүд олон үйл ажиллагаа давхцаж байгаа талаар тоглолт эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдсэн. Тоглолтын өмнө болон дараа манай албан хаагчдыг зүй бус үгээр доромжилж, тухайлбал “Чамайг ажлаас халуулна, яам тамгын газарт таньдаг хүмүүс байгаа” гэх мэтчилэн ёс зүйгүй авирлаж, “Та нар намайг угтаж аваагүй, хүндэтгэлгүй хандсан” хэмээн зүй бусаар харьцсанд манай хамт олон харамсаж байна.

Иймд үзэгч олон та бүхэн тухайн болсон асуудлыг зөв тунгаан хүлээн авч авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй болов уу. Дуучин Б.Амархүү болон Ойрад театрын хооронд гарсан үл ойлголцлоос болж цахим орчинд таагүй сэтгэгдэл төрүүлсэнд та бүхнээс хүлцэл өчье гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан