УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гадаад зээллэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав. Цогтбаатар "Төрийн албан хаагчид дарга руугаа орохдоо гар утсаа хураалгаад, үүдэнд үлдээгээд ордог. Юугаа нуудаг юм бэ? Энэ жишгийг халах хэрэгтэй" гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн рүү орохдоо гар утсаа үүдэнд үлдээдэг. Миний мэдэхийн энэ дүрмийг сүүлийн 10-аад жилийн турш мөрдөж байна. Нэгждэггүй шүү дээ. Та нэгждэг гэж ташаа мэдээлэл түгээсэн" гэв.