gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Агро-Сити" эдийн засгийн тусгай бүсэд 1000 гаруй төслийг үе шаттай хэрэгжүүлнэ

Б.Азбаяр
Эдийн засаг
2026-04-23
Twitter logo

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжжээ. 

Төслийн хүрээнд цахилгаан хангамж, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ болон газар зохион байгуулалтын цогц төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна. Цахилгаан хангамжийн шийдлийн хүрээнд нийт 25.5 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татах, шинээр 3 дэд станц төлөвлөх, мөн одоо байгаа дэд станцуудын хүчин чадлыг 2х16 МВт болгон өргөтгөх төлөвлөгөөг танилцуулсан аж. 

Мөн бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор шинэчлэл, өргөтгөлийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Дулаан хангамжийн хүрээнд биомасс, байгалийн хий, дулааны насос хосолсон шийдэл бүхий дулааны станцуудыг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд халаалт, хөргөлт, ус хангамж, автоматжуулалтын ухаалаг системүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж буй юм. 

Энэ нь эрчим хүчний үр ашиг нэмэгдүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм. “Агро-Сити” төслийн нийт газар ашиглалтын төлөвлөлтөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, агуулах-логистик, хүнсний үйлдвэрлэл, орон сууц, ногоон байгууламжийн бүсүүдийг цогцоор нь уялдуулан хөгжүүлэхээр тусгажээ. 

Тухайлбал, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл болон хүнсний хангамжийн дэд бүтцийг нэгтгэсэн “агро-индустри” төв бий болгохоор төлөвлөжээ. Төслийн хүрээнд нийт 1000 гаруй төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд үйлдвэрлэл, орон сууц, нийгмийн дэд бүтэц, логистик болон үйлчилгээний чиглэлийн төслүүд багтаж байна.

“Агро-Сити” нь Улаанбаатар хотын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, экспортын чадавхыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн ач холбогдолтой бүс нутаг болохоор төлөвлөгдөж байна. Төсөл хэрэгжсэнээр хотын төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэл-логистикийн ухаалаг сүлжээ бий болгох нөхцөл бүрдэх юм.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн талбайд төслийг хэрэгжүүлнэ гэв. 

Эх сурвалж: НИТХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан