gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

105 алба хаагчийн байр, хашаа авах урьдчилгаанд 2.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-04-23
Twitter logo

Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсохоор товлосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут холбогдох мэдээллийг танилцуулав.

  • Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”,
  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”,
  • “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,
  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-нд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилго, зорилттой уялдуулан Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлнэ.” гэсэн зорилго дэвшүүлж, 17 зорилт, 118 ажил, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар алба хаагчдын орон сууц, хашаа байшин худалдаж авах урьдчилгаа төлбөрт зориулж нэг алба хаагчид 20 сая төгрөг буюу 105 алба хаагчид нийт 2.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.

Түүнчлэн тив, дэлхийн спортын тэмцээн уралдаанд амжилт гаргасан “Алдар” спорт хорооны таван тамирчин, нийгмийн хамгааллын дэмжлэг нэн шаардлагатай ҮБХИС-ийн 2 алба хаагчид “Орон сууцны батламж” олгосон гэв. 

Дараа нь энхийг дэмжих ажиллагаа, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, яамны 2025 оны худалдан авах ажиллагааны  төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.

2025 онд тус яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд 5, Улсын Их Хурлын түвшинд 3, Засгийн газрын түвшинд 30 гаруй ажил, арга хэмжээг хэлэлцүүлж холбогдох шийдвэрийг гаргуулсан хэмээгээд Д.Батлут сайд дэлгэрэнгүй танилцуулсан.

Тухайлбал, Улсын Их Хурлын баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд 15 төсөл, арга хэмжээ, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-д 7 төсөл, арга хэмжээг тусгуулжээ. Засгийн газрын түвшин гаргуулсан шийдвэрийн үр дүнд алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад бодитой дэмжлэг болсон байна.

Мөн алба хаагчид мал аж ахуй, газар тариалан эрхлэх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, ойн баялгийг зүй зохистой ашиглах мэдлэг, дадлага эзэмших нөхцөлийг бүрдүүлж, цэргийн насны залуучуудад алба хаах хугацаанд нь эрэлттэй мэргэжил эзэмшүүлж, халагдсаны дараа ажлын байраар хангах замаар орон нутгийн ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх боломжтой болсон гэв.

Засгийн газрын түвшинд 2025 онд 30 гаруй асуудлыг танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулжээ.

Батлан хамгаалах сайдын зөвлөлийн хуралдааныг өнгөрсөн онд төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, 20 гаруй асуудал хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан байна. Батлан хамгаалах үйл хэргийг иргэдэд сурталчилж, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох “1945 оны чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой”-г Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу тэмдэглэсэн байна.

Тус ойн арга хэмжээний хүрээнд 2025 онд нийт 36 ажил, арга хэмжээ улс орон даяар төлөвлөн амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ухамсарлан ойлгуулах, дайнд оролцсон ахмад дайчдын алдар, гавьяаг дурсах, үндэсний эв нэгдэл, уламжлалаараа бахархах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг Д.Батлут сайд танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар зохион байгуулсан “Ахлах офицерын жил”-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран 2025 оны 4-10 дугаар сарын хооронд үр дүнд суурилсан 26 ажил, арга хэмжээг төлөвлөн улс орон даяар амжилттай хэрэгжүүлжээ.

Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд салбарын тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд тайлант онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан.

2025 онд хамтын ажиллагаатай улс орнууд руу сургах алба хаагчийн тоог 28.4 хувиар нэмэгдүүлсэн болохоо Байнгын хорооны хуралдаанд сайд танилцуулсан. Бүтээн байгуулалт болон барилга байгууламжийн засвар үйлчилгээний ажлуудыг 2025 онд төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, 25 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс улсын комисс ажилласан 21, барилга угсралтын 4 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм байна.

Тус яам Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого” хэрэгжүүлж, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг тайлант онд бүрэн хэрэгжүүлэн ажилласан хэмээн Д.Батлут сайд УИХ-ын гишүүдэд танилцуулав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан