УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн хурлаар дараах мэдээллийг өглөө.
-Нууцад авах замаар оффтэйкийн гэх мэт гэрээнүүдийг олон нийтэд ил тод мэдээлэхээ больж, хулгай хийдэг. Энэ байдал 2016 оноос хойш олон жил үргэлжиллээ. Иймд АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Нууцын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг баталбал олон асуудал ил болно.
Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийг хэд хоногийн өмнө Хэритэйж сангаас танилцуулав. Монгол Улс 63 оноо авчээ. 180 улсаас 69-рт орж, хагас эрх чөлөөтэй гэж үнэлүүлсэн байна. Сүүлийн арваад жилийн турш бид 60 орчим оноо авлаа. Нэг түвшиндээ гацчихсан.
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь хийсвэр ойлголт эсвэл онолын судалгаа төдий зүйл биш. Харин эдийн засгийн бодит байдлыг тусган харуулдаг. Тухайн улсын татварын дарамт ямар байна, хэр шударга буюу авлига багатай байна уу, эдийн засаг бизнесийн орчин хэр нээлттэй вэ, хууль шүүхийн ажиллагаа зэргийг харж болдог.
Энэ үзүүлэлт сайн байх нь хөрөнгө оруулалт өсөх, иргэдийн орлого болон эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Мөн хүний хөгжлийн суурь болдгийг олон судалгаагаар тогтоосон. Жишээ нь, эдийн засгийн эрх чөлөө нь өндөр улсуудын нэг хүнд ногдох ДНБ 50 мянган ам.доллар байна.
Энэ нь эдийн засгийн эрх чөлөө багатай улсуудынхаас 4 дахин их тоо. Мөн эдийн засгийн эрх чөлөө өндөртэй улсуудад иргэдийн дундаж наслалт 10-15 жилээр илүү.
Энэ мэтээр эдийн засгийн эрх чөлөө өндөр байх нь олон талын ач холбогдолтой. 4 бүлэг, 12 үзүүлэлтээр энэ индексийг гаргадаг. Гэвч манай улс хамгийн бага оноо авахад юу нөлөөлөв гэхээр төр эдийн засгийн өсөлтөд чөдөр болсоор байна.
Хуулийн засаглал гэсэн бүлэгт манай улс хамгийн бага оноо авчээ. Авлигын үзүүлэлтээр 100-аас 35 оноос, өмчийн эрхийн хамгааллаар 40, хууль шүүхийн үр нөлөөгөөр 50 буюу хангалтгүй оноо тус тус авчээ. Төр эдийн засгийн боломжийг хааж боосоор байна.
Эдийн засгийн эрх чөлөөг хангахын тулд төр эдийн засаг дахь оролцоогоо бууруулах шаардлагатай. Ирэх сарын эхээр бид Гэрэгэ тинк танктай хамран бизнесийн чуулга уулзалт зохион байгуулна. Энэ үеэр эдгээр асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. Бид эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийн хаалттай улсуудтай адил үнэлэгдлээ.
Хөрөнгө оруулалтын, санхүүгийн эрх чөлөөний байдал ч сул байна. Бид удахгүй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барина гэв.