Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын бүтээн байгуулалттай холбоотойгоор өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлаж, хамгийн боломжит санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан.
Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтийг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. Ардчилсан нам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй муйхар шаардлага. Манай намын зарим бүлэглэлд ч Туулын хурдны зам тавигдвал Х.Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдас байна.
Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох юм. Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй” гэжээ.