gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Амарсайхан: Төрийн ордонд дур зоргоороо, үнэн худал нь мэдэгдэхгүй гэмт хэрэг ярихаа боль

Б.Азбаяр
Улс төр
2026-04-22
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 39 минут
2026.04.22

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэлэхдээ, "Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой тогтоолын талаар товч танилцуулга өгье.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяанд иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн байгууллага бий. Үүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, мөн Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд багтдаг. Эдгээр нь төрийн байгууллага хэдий ч иргэн рүү чиглэсэн үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох шаардлага бий. Иргэдийн амьдралд тулгарч буй хүндрэл, хүнд суртал, чирэгдлийг бууруулах асуудал байнга яригддаг.

Иймээс ХЗДХ-ийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн нэг чухал чиглэл нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, мэдээллийн сан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх ажил юм.

Өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн хүрээнд есөн төрлийн үйлчилгээ, ялангуяа эд хөрөнгийн бүртгэл, барьцаа, барьцааны гэрээтэй холбоотой үйлчилгээг авахын тулд иргэд дунджаар 3-5 удаа биечлэн очдог. Үүнээс шалтгаалан цаг хугацаа алдах, чирэгдэл үүсэх, зарим тохиолдолд асуудлаа шийдэж чадахгүй удаашрах зэрэг хүндрэл гардаг.

2025 оны байдлаар 1.2 сая орчим бүртгэл хийгдсэн бөгөөд давхардсан тоогоор 5 саяд хүрч байна. Үүнээс 265 мянга орчим нь барьцааны гэрээ бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотой үйлчилгээ бөгөөд энэ нь нийт бүртгэлийн 55 хувийг эзэлж байна. Эдгээр үйлчилгээг авахын тулд 795 мянган иргэн олон удаа биечлэн очиж байна.

Одоогийн тогтолцоонд нэг үйлчилгээ авахын тулд 6 шат дамжлага дамждаг. Үүнд,

  • Иргэн хүсэлт гаргах
  • Банкт очиж гэрээ байгуулах
  • Нотариатаар баталгаажуулах
  • Улсын бүртгэлд тэмдэглэгээ хийлгэх
  • Бүртгэлийн гэрчилгээ авах
  • Банканд буцаан хүргүүлэх

Эдгээр бүх үйл явц биечлэн хийгддэг бөгөөд ихээхэн цаг, зардал шаарддаг.

Шинэчлэлийн хүрээнд энэ 6 шат дамжлагыг нэг болгоно. Өөрөөр хэлбэл, иргэн зөвхөн нэг удаа хүсэлт гаргахад хангалттай бөгөөд бусад байгууллагууд хоорондоо цахимаар холбогдож мэдээлэл солилцон, шийдвэр гаргана. Мөн,

  • Банкинд 3 удаа очдог байсныг 1 болгоно
  • Нотариатад очих шаардлагагүй болно
  • Улсын бүртгэл дээр очих шаардлагагүй болно

Энэ бүх үйлчилгээг 2026 оны 3-р улирал буюу 7-8 дугаар сараас бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр,

  • Иргэдийн цаг хугацаа хэмнэгдэнэ
  • Түгжрэл, стресс буурна
  • Хүнд суртал багасна
  • Авлига, хээл хахуулийн эрсдэл буурна
  • Төрийн байгууллагуудын давхардсан чиг үүрэг цэгцлэгдэнэ

Мөн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Энэ хүрээнд үйлчилгээний үнэ тариф, бүртгэлийн зохицуулалт зэрэг олон асуудлыг цэгцэлнэ.

Хууль хяналтын байгууллагын тухайд гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа хэвийн үргэлжилнэ. “Хэрэг ярихгүй” гэдэг нь гэмт хэрэгтэй эвлэрнэ гэсэн үг биш. Харин хэргийг хуулийн байгууллагууд шалгаж, шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн зарчим баримталж байна.

Авлига, хулгай, дээрэм зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, гэм бурууг шүүх тогтооно. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд хэнийг ч буруутайд тооцохгүй байх нь Үндсэн хуулийн зарчим юм.

Төрийн зүгээс бодлогын уялдаа холбоог хангаж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллана. Хэргийг улс төржүүлэхгүй, харин ил тод, шударга шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх нь зорилго юм.

Мөн төрийн ордонд дур зоргоороо, үнэн худал нь мэдэгдэхгүй гэмт хэрэг ярихаа больцгоох хэрэгтэй.

Эцэст нь, хууль зүйн салбар нь хэн нэгний хувийн асуудал биш, харин эрх зүйт төрийг бэхжүүлэх, иргэдийн эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэй. Хэн ч хариуцлагаас бултах ёсгүй, хэрэв зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх тогтолцоог бэхжүүлнэ" гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан