Ливанд Есүсийн хөшөөг сүйтгэж буй израил цэргүүдийн зураг цахим сүлжээнд тарсны дараа Израилын арми тус цэргүүдийг шийтгэлээ.
Тодруулбал тэднийг байлдааны үүргээс чөлөөлж, цэргийн хорих ангид 30 хоногийн турш хорих шийтгэл оногдуулсан байна.
Цэргүүдийн энэ үйлдэл Израилын эрх баригчид, АНУ болон шашны удирдагчдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.
Армийн мэдэгдэлд дурдсанаар мөрдөн шалгалтаар нэг цэрэг нь христийн шашны бэлгэ тэмдгийг эвдэж, нөгөө нь уг үйлдлийг гэрэл зурагт буулгасан нь тогтоогдсон байна.
Израилын арми орон нутгийн иргэдтэй хамтран сүйдсэн хөшөөг сэргээн босгохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Израилын арми ийм төрлийн шийтгэлийг цэргүүдээ оноох нь тун ховор байдаг гэв.
Иргэдийн хүчтэй эсэргүүцэл Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг хариу мэдэгдэл хийхэд хүргэсэн. Тэрбээр энэ хэрэгт маш их цочирдож, харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Нетаньяху "Энэ үйлдлийг буруутгаж байна. Цэргийн байгууллагууд эрүүгийн шалгалт явуулж, буруутанд хатуу сахилгын арга хэмжээ авна" гэдгээ мэдэгдэж байв.
Эх сурвалж: Reuters