gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэмүү өртөг шингээдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжинэ

О.Батхишиг
Нийгэм
2026-04-21
Twitter logo

Ерөнхий сайд Н.Учрал дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар тэргүүн ээлжид дэмжиж ажиллахыг төсвийн захирагч нарт даалгаад буй.  

Засгийн газрын дээрх тогтоолоор төрийн байгууллагууд оёмол бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрүүдээсээ худалдаж авах, тэр дундаа цагдаа, цэрэг зэрэг төрийн тусгай албаны дүрэмт хувцас, сурагчдын дүрэмт хувцас зэрэг оёмол бүтээгдэхүүнүүдийг төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт байршуулах юм.

Цахим дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг төр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд худалдан авдгаараа давуу талтай. Харин цахим дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний байрлуулахад тодорхой шаардлага, шалгуур босго бий. Засгийн газрын тогтоолоор оёдлын үйлдвэрүүд цахим дэлгүүрт орох боломж нээгдэж байгаа тул төрийн байгууллагууд тэндээс шууд бараагаа сонгож авна.

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар нь ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг хамгийн их шингээдэг үйлдвэрлэлийн  салбар юм. 

Нөгөө талаар харьцангуй бага хөрөнгө оруулалтаар олон хүний ажлын байр бий болгодог онцлог, давуу талтай. 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа энэ салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Үүгээрээ нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. 

Манай улс оёмол бүтээгдэхүүн хэрэглээнийхээ 8 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангадаг. Оёмол бүтээгдэхүүний салбарыг дэмжин, төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт оруулсаар дээрх хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий.

Оёдлын үйлдвэрүүд өндөр өртөг шингэсэн пальто, куртик, костюм зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой тоног, төхөөрөмжтэй хэдий ч хүчин чадал ашиглалтын түвшин хангалтгүй байгаа. Энэ орон зайг нөхөхөд ч төрийн эх оронч худалдан авалт нөлөөлнө.

Оёмол бүтээгдэхүүний салбарт гутал үйлдвэрлэл тодорхой байр суурь эзэлдэг. Энэ салбарт 1400 орчим хүн ажиллаж, жилд дунджаар 899.9 мянган хос гутал үйлдвэрлэж байгаа нь зах зээлийн тодорхой хэсгийг хангах чадавх бүрдсэнийг харуулж байна.

Гутал үйлдвэрлэгчид голчлон тусгай зориулалтын буюу хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэдэг. Энэ нь нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж байгаа гэсэн статистик байна. Худалдан авагч нь байвал бүтээгдэхүүн нь бэлэн гэсэн үг.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан