Нийслэлийн Бизнес, инновацын газрын удирдлагууд 2026.04.16-ны өдөр БНХАУ-ын Алибаба группын “Hengsheng Cloud Park”-д зочилжээ.
Тэд Алибаба академийн удирдлагуудтай технологи, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Alibaba Academy”-ийн нэрэмжит салбар, сургалт-судалгааны төв байгуулах, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, дижитал инженерчлэл болон стартап экосистемийг бэхжүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлнэ.
Хамтын ажиллагааны эхний үе шатанд 30 хүүхэд, залуусыг БНХАУ-ын Шанхай хот дахь Alibaba-гийн бизнес сургуулийн академид богино болон дунд хугацааны хөтөлбөрт хамруулж, дижитал технологи, бизнесийн орчинд бэлтгэх пилот хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тохиолдолд Улаанбаатар хотод Alibaba-гийн хамтарсан академийг байгуулах, цаашлаад технологийн парк, инновацын хаб хөгжүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уулзалтын үеэр Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр “Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн сургалт, төсөл төдий биш, Улаанбаатар хотыг бүс нутгийн технологийн интеграцад холбох стратегийн алхам юм. Бид хүний нөөц, стартап экосистем, дижитал шийдлүүдийг цогцоор нь хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг бий болгоно” гэжээ.
Мөн Шанхай хотод төвтэй "Хэншэн Юнчуан Технологи Хөгжли" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хууль ёсны төлөөлөгч Чэнь Гүйсян “Улаанбаатар хоттой эхлүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь технологи, боловсрол, инновацын салбарт харилцан ашигтай хөгжлийг бий болгох чухал алхам юм. Бид өөрсдийн технологийн чадавх, сургалтын туршлагыг хуваалцаж, Монголын залуусыг олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай болгоход хувь нэмрээ оруулахыг зорьж байна.” хэмээн онцолсон байна.
Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
–Улаанбаатар хотыг Төв Азийн бүс нутагт Alibaba-гийн Cloud, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан технологийн шийдлүүдийг таниулах стратегийн төв болгон хөгжүүлэх;
– Стартап хөгжүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын стартапуудыг глобал зах зээлд холбох;
– Цахим худалдаа, финтек чиглэлд менторшип, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх;
– Төр, хувийн хэвшлийн удирдах ажилтнуудад “Дижитал шилжилтийн стратеги” сургалт зохион байгуулах;
– Монгол инженерүүдийг Alibaba Cloud, AI, Big Data чиглэлээр олон улсын сертификаттай сургалтад хамруулах;
– ЖДҮ эрхлэгчдэд Alibaba платформ ашиглах практик ур чадвар олгох.
Энэ хамтын ажиллагаанд хувийн хэвшлийн төлөөлөл болох "Эрксис" компани оролцож, Монгол дахь "Эрксис" академийн суурин дээр хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх юм. Мөн хүүхэд, залуусыг эхний ээлжинд БНХАУ-д сургах, улмаар Монгол Улсад Alibaba-гийн академийн хөтөлбөрийг нутагшуулах дамжлагатайгаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Талуудын зүгээс энэхүү хамтын ажиллагааг Монгол Улсын дижитал чадавхыг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн технологийн интеграцад идэвхтэй байр суурь эзлэх, хүний нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэх стратегийн өндөр ач холбогдол бүхий алхам хэмээн онцоллоо.