Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан”-д оролцжээ.
Тэрбээр, “Мэдээллийн технологийн салбарт төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжиж, “Чөлөөлье” санаачилгаар чөдрийг тайлах шаардлагатай. Төр хөгжүүлэгч биш, зохицуулагч байя. Сөргөлдөгч биш дэд бүтэц бүрдүүлэгч байснаар хувийн хэвшил үйлчилгээний шийдэл, хэрэглэгчийн туршлага, инновац, автоматжуулалтыг бий болгодог дэлхийн жишигт нийцүүлнэ” хэмээгээд энэ салбарт тулгамдаж буй онцлох ЗУРГААН асуудлыг бодлогоор шийдвэрлэж, дэмжиж ажиллана.
Төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжих тусам дэлхийд Монголын тархинд олборлосон бүтээгдэхүүн өрсөлдөх замыг чөлөөлнө. Ухаанаа уралдуулан олборлож, улс орноо хамтдаа хөгжүүлье гэдгээ мэдэгдлээ.
Төрийн зарим үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх, манай улсын мэдээллийн технологийн бүх инженерийн нэгдсэн өгөгдлийн сан бүрдүүлэх, бүх салбарыг мэдээллийн технологижуулах гэх мэт саналыг хувийн хэвшлээс дэвшүүлэв.
Ерөнхий сайд Н.Учрал "Мэдээллийн технологи Засгийн газрын тэргүүлэх чиглэлд байна. Би Ч.Номин сайдыг дэмжиж ажиллана. Дата төвүүдийг Монголд байгуулахад бүх талаар дэмжинэ. Бүх салбарыг мэдээллийн технологитой холбох санал зөв. Энэ салбарт олон ахиц гарсан, бид хамтдаа олон ажлын ард гарлаа. Үндэсний зөвлөлийн гишүүдэд талархаж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье" гэв.