gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ-д монголын уран зохиолын бүтээл хэвлэгдлээ

Боловсрол
2026-04-20
Twitter logo

“Д.Нацагдорж Гурван уул” нэртэй зохиолыг төрснийх нь 120 жилийн ойд зориулан хятад хэлээр хэвлэжээ.

“Хятад Монголын сонгодог бүтээлийн орчуулгын төсөл” ажлын хүрээнд Бээжингийн Их Сургуулийн Дорно дахины уран зохиолын судалгааны төвийн эрдэмтэн, монгол судлаач доктор профессор  Дулааны орчуулга, тайлбартайгаар энэ номыг гаргасан байна. 

Профессор  Дулаан нь Хятадын үндэстний цөөнхийн уран зохиолын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Хятадын Монгол уран зохиолын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Хятадын ардын аман зохиолын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч юм. 

“Утга зохиолын солилцоо ба соёлын солилцоо. Монгол уран зохиолын судалгааны цуглуулга”, “Монгол ардын аман зохиолын харьцуулсан судлал” зэрэг олон арван  ном бүтээл, эрдэм судлалын өгүүлэл,  уран зохиолын орчуулгын ажил хийсэн нэрт эрдэмтэн юм.

Судлаач уг түүвэрт “Монголын Пушкин-Д.Нацагдорж” нэртэй тайлбар өгүүллийг: "Богино амьдрал бартаат хувь тавилан”, “Орчин үеийн монголын уран зохиолыг үндэслэгч”, ”Д.Нацагдоржийн эрдмийн ажил, орчуулга, ололт амжилт”, ”Д.Нацагдоржийн бүтээлийн хэвлэл ба хувь тавилан”, “Д.Нацагдоржийн бүтээл хятад улсад”,”Дүгнэлт” гэсэн хэсэг  тайлбар оршил бичжээ. 

Уг түүвэрт Д.Нацагдоржийн  “Улаанбаатараас Берлин хүртэл”,”Алс газар сурахаар одогч”, ”Хавар”, “Миний нутаг” тэргүүт 21 шүлэг , “Харанхуй хад”,”Цагаан сар ба хар нулимс” тэргүүт таван өгүүллэг, таван эсээ, “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг хятад хэлээр орчуулсан байна.

Орчуулгын ажлын төгсгөлд эрдэмтэн Дулаан “Миний бие анх 1998 оноос Д.Нацагдоржийн зохиолыг орчуулж эхэлсэн.Үүнээс өмнө “Миний нутаг” зэрэг цөөн тооны бүтээл хятад хэлээр орчуулагдсан байв. Гэвч миний бодлоор орчуулгын чанараас болоод Д.Нацагдоржийн зохиолууд хятад хэлээр уншигчдад их нөлөө үзүүлж чадаагүй. 

Хятад хэлээр цөөн боловч орчуулагдсан Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн зэрэг алдартай зохиолчдын бүтээл, орчуулгын чанараас болоод тэдний үнэлэмжийн асуудал өөр”  хэмээжээ.

Төгсгөлд 1956 онд БНХАУ-д тоглосон “Гурван уул” ший жүжиг \Учиртай гурван толгой” дуулалт жүжиг\ нь Хятад урлаг уран зохиолд гүн нөлөө үзүүлсэн  тухай онцлон тэмдэглээд “Учиртай гурван толгой”  дуулалт жүжгийг хувирган тоглосон “Гурван уул” жүжгийн эх нь Д.Нацагдоржийн анхны эх биш, Ц.Дамдинсүрэнгийн засварласан эх байсан тухай өгүүлжээ.

Эх сурвалж: Профессор С.Байгалсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан