Цагдаагийн байгууллагад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Говьсүмбэр явах замаар түлш асгарсан байна гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 17-ны өдөр иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус замаар түлш ачин зорчиж явсан том оврын тээврийн хэрэгслийн жолооч өөр нэг том оврын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн ослын улмаас түлш замаар асгарсан байсан. Нийт 10 тонн түлшний сав цоорсны улмаас 1 тонн түлш асгарч, үлдсэн 9 тонн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд зөөвөрлөн ачжээ.
Онцгой байдлын газраас түлш асгарсан газрыг аюулгүй болгосон бол осол, хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ