Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад ажиллаж байна.
ОХУ-ын "Газпромнефть" компанийн захирал Александр Валерьевич Дюковтой уулзаж, Монголд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах, Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээл дээр бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлттэй холбоотой дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг бууруулах тухай ярилцжээ.
Уулзалтын үр дүнд цаашид манай улсад нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцлоо.
Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тогтворжуулах асуудлыг судлан үзэж харьяалах засгийн газрын байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар ярилцжээ.