gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

А.Анужин
Соёл урлаг
2026-04-17
Twitter logo

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл(МҮКУЗ)-тэй албаны уулзалт хийлээ.

Тус уулзалтаар МҮКУЗ-ийн дарга Ч.Ундрал 2025-2026 оны үйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа салбарын сайдад танилцуулав.

Энэ үеэр Сайд Ж.Алдаржавхлан жил бүр "Кино урлагийг дэмжих сан"-гийн сонгон шалгаруулалтыг тодорхой сэдэвчилсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулах, кино урлагийн салбарыг аялал жуулчлалтай нягт уялдуулан хөгжүүлэх бодлого баримтлахыг үүрэг болгосон юм.

Тэрбээр Монголын уудам тал, сүрлэг уулс, байгаль болон ахуйн дахин давтагдашгүй өв соёл, уламжлалыг киноны хэлээр баримтжуулж, жуулчдыг эх орондоо урин залж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд кино урлагаар дамжуулан эх орныхоо өнгө төрхийг дэлхийд таниулах элч байж чадна хэмээн онцлов.

Энэхүү бодлогын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тогтлоо. 

  • "Монгол кино" цогцолбор: Салбарын сайдын өгсөн "аялал жуулчлалтай нягт уялдуулах" чиглэлийг хэрэгжүүлэх хамгийн том бүтээн байгуулалт нь 20 га газарт төлөвлөж буй цогцолбор юм. Тус цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн зураг авалтын талбай, павильонтой байхаас гадна нүүдэлчин ахуй, соёлыг сурталчлах аялал жуулчлалын төв байна.
  • Дэлгэцийн аялал жуулчлалыг дэмжих: Аялал жуулчлалыг дэмжих бодит алхмын хүрээнд шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгээр толилуулах, сурталчилгааны сэтгүүлийг онгоц болон олон улсын галт тэргэнд байршуулах төлөвлөгөө боловсруулна.
  • Эдийн засгийн үр өгөөж: Өнгөрсөн хугацаанд гадаадын уран бүтээлчдэд 98 зураг авалтын зөвшөөрөл олгосноор Монгол Улсын нутаг дэвсгэрт 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан байна. Мөн Японы "Vivant" кинонд 2.7 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт хийсэн нь гадаадын төслүүдийг татах сайн жишиг болжээ.

Цаашид Кино урлагийн зөвлөл нь "Монгол кино өдөрлөг"-ийг олон улсад тэлэх, дотоодын төслүүдэд "Кино кодекс" нэвтрүүлэх, Олон улсын кино наадмын шагналд үндэсний бүтээлээ нэр дэвшүүлэн илгээх зэрэг бодлогын хувьд чухал зорилтуудыг тавин ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан