Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Манай тамирчин Т.Ариунзаяа -57 килограммын жинд Хойд Солонгосын тамирчинтай аваргын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ.
18 настай Т.Ариунзаяа өнгөрсөн онд Тайландын Бангкок хотод болсон тивийн тэмцээнд Японы Мегүми Фүчидад дийлдсэнээр мөнгөн медаль хүртэж байсан тэр энэ удаад Өмнөд Солонгосын Юна Шин, Киргизийн Жанар Жолдошева нарыг ялаад хагас шигшээд БНХАУ-ын Нан Ваныг буулган авсан юм. Ингээд алтын төлөө Умард Солонгосын Хён А Кимд дийлджээ.
Ийнхүү Ордос хотноо болж буй жүдогийн тивийн тэмцээний эхний хоёр өдрийн дараагаар Монгол Улсын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж байна.