“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж.
Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна.
Тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар Б.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгааг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

Сүхбаатар аймгийн нутагт Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцууллаа.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Улсын баруун хязгаарт аж төрдөг тува, үзэмчин гээд олон ястны нүүдлийн соёлтой холбоотой газар, усны нэрийг өөрийнхөө хэлний аялга, хэллэгээр нэрлэсээр явцдаа өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдэг тайлбарыг жишээ дурдан Б.Бейсен гишүүн хэлээд, тухайн нутаг орны ахмадуудаас зарим газар нутгийн зөв нэрийг тодруулж, санал аван төсөлд тусгах нь зөв гэдэг саналаа илэрхийллээ.
Зарим газар усны нэрийг хэт утгачилж орчуулаад, нэн ойлгомжгүй байдал үүсгэх вий гэдгээс мөн сэрэмжлэх шаардлагатайг тэмдэглэж байв. Үүний зэрэгцээ Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж, байр суурь илэрхийлсэн. О.Саранчулуун гишүүн Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын талаар, уг асуудлыг хүний эрхийн асуудалтай хаягаа уялдуулах шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Улаанбаатар хотын гудамж, талбай, байшин барилгын хаяг буруу, Монгол хэлний тухай хуулийг үл хэрэгссэн байдаг зөрчлийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цохоод “Оноосон нэрийн, хаягжилтын асуудал маш чухал. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой энэ асуудлын хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээн санууллаа.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт санал хураалтыг Баасан гарагийг (2026.04.17) үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болжээ.