Туулын хурдны зам төслийн үйл ажиллагаа эхлүүлсэн нутаг дэвсгэр нь улсын онц чухал объекттой давхцаж байгаа төдийгүй манай улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр ноцтой байдал үүсэж болзошгүй талаар иргэд мэдээлж байна.
Экологич Д.Туяа хэлэхдээ, "Ийм нууцын зэрэглэлтэй, улсын онц чухал объектын яг салхины дээд талд, ойролцоогоор 400 метрийн зайд гаднын компанийн кемп байршуулж байна. Энэ чинь өөрөө нийслэл хотын ундны усны төвлөрсөн эх үүсвэр байгаа газар. Манай улсын хүн амын 50 орчим хувь нь хэрэглэдэг усны эх үүсвэр. Төвлөрсөн эх үүсвэр гэдэг нь бүх дүүргүүдэд ус шахдаг худгуудыг хэлж байгаа юм. Дээр нь энэ бүс нутаг дотоодын цэргийн хамгаалалтад байдаг.
Яг 100 орчим метрийн зайд шөнийн цагаар тээвэрлэлт хийж байсан. Бид нар бичлэгтэй. Шөнө 22:00 цагаас 03:20 хүртэл тэмцэж байж зогсоосон. Хан-Уул дүүргийн цагдаагаар түр зогсоолгосон. Монгол Улсын Авто замын тухай хуулиар хүнд даацын машин тусгай зориулалтын замаар явах ёстой. Гэтэл орон нутгийн шороон замаар явж байна. Энэ нь байгаль орчинд хохирол учруулж байна гэсэн үг.
Ундны усны эх үүсвэр дээр шууд тээвэрлэлт хийж байна. Энэ нь байгаль орчинд онц ноцтой хохирол учруулж болзошгүй. Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байна.
Хориотой бүс гээд бичсэн пост байгаа. Иргэдийг зураг авахад хориглодог. Харин компанид шаардлага тавихгүй байна. Энэ бол илт ялгавартай хандлага, маш учир дутагдалтай.
Нийслэлийн ИТХ, Байгаль орчны яам зэрэг байгууллагууд оролцсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг судалгаагүй баталсан байна. Энэ нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна.
Усны боломжит нөөцийн дүгнэлт гараагүй байхад үнэлгээ батлагдсан. Энэ бол шууд хууль зөрчсөн асуудал.
Археологи, палеонтологи, угсаатан зүйн судалгаа хийгдээгүй гэж Соёлын өвийн байгууллагаас мэдэгдсэн. Хуулиар бол ийм тохиолдолд үйл ажиллагааг зогсоох ёстой. Гэтэл үргэлжилж байна.
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандсан. Мөнгө угаах шинжтэй байж болзошгүй гэж үзэж байна.
Менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад үйл ажиллагаа явуулсан. Үүнийг нууж, дарагдуулсан нь баримтаар нотлогдож байна.
Бургас мод огтолсон. Хуулиар бол эхлээд хохирлыг тогтооно, дараа нь нөхөн төлбөр гаргана, тэгээд прокурор шийднэ. Гэтэл 500 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх тухай ярьж байна. Энэ нь давуу байдал олгосон асуудал.
Өрөмдлөгийн явцад үл мэдэгдэх бодис ашигласан. Иргэд баримтжуулсан. Цагдаа хоёр удаа хурааж авсан. Гэтэл 20 хоног өнгөрөхөд шинжилгээ хийгдээгүй байна.
Цагдаа иргэдийн дуудлагаар ажиллаж байна. Харин байгаль орчны хяналтын байгууллагууд бараг ажиллахгүй байна.
Хуулиар бол эхлээд судалгаа, дараа нь үнэлгээ, дараа нь үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл эсрэгээрээ эхлээд үйл ажиллагаа явуулж, дараа нь судалгаа хийж байна.
Хууль хяналтын байгууллагууд үндсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17.2-т “байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг” гэж заасан. Бид энэ үүргээ биелүүлж байна" гэв.
Хан-Уул дүүргийн оршин суугч, "Өмнөх ерөнхий сайдыг ажиллаж байхад энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр мессеж явуулахад, "Х.Нямбаатарыг огцруулах гэж явж байгаад өөрөө огцорчихлоо хө" гэж Г.Занданшатар хариулсан.
Харин одоогийн ерөнхий сайд нь худалч хүн байгаа юм. Н.Учрал үйл ажиллагааг нь зогсоосон гэж хэлээд байгаа ч шөнийн цагаар Хятадууд тэнд үйл ажиллагаа явуулаад байна. Бидний ундны усны эх дээр Хятадууд үйл ажиллагаа явуулаад байгааг зогсоох хэрэгтэй байна. Энэ асуудал дээр бүгд нийтээрээ нэгдэж ажиллах хэрэгтэй байна иргэд ээ" гэлээ.
Тэд дээрх асуудалтай холбогдуулан Соёлын өвийн үндэсний төв, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд удаа дараа бичгээр хандсан аж. Т
Соёлын өвийн үндэсний төвөөс, "Таны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтэд дурдагдсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлж буй гэх "Хао Юань Женерал Констракшн ГХО" ХХК-ийн нэрээр (талбайд) хийгдсэн археологийн хайгуул, малтлага судалгааны тайлан Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас, "Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4, 11, 17, 19, 20, 22, 24 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 23, 26, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт хэрэгжих "Хао юань женерал констракшн" ГХОХХК-ийн гүйцэтгэж буй "Туулын хурдны зам"-ын төслийн 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан ирүүлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын дагуу боловсруулж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлэхээр буцаагдсан төлөвтэй, батлагдаагүй байна" хэмээн хариулжээ.
ШУУД ҮЗЭХ: