Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт:
-Миний бие Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож тамгаа өчигдөр гардан авлаа. АН-ын дарга О.Цогтгэрэл намайг энэ албан тушаалд ажиллана уу хэмээн урьсан. Улстөрийн зөвлөлийн гишүүд 72 хувийн саналаар дэмжиж, асуудлыг шийдлээ.
Намын даргын зүгээс Улстөрийн зөвлөлийн гишүүдэд хандан “Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Үүний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг танилцуулж, мэдээлэл хийсэн. Эдгээр асуудлыг Улстөрийн зөвлөлийн хурлаар ярилаа.
Манай намын хувьд цаашид дотоод эв нэгдлээ ханган 2027, 2028 онд дараалсан ялалт байгуулахын тулд боловсон хүчний, зохион байгуулалтын, санхүүгийн олон ажил хийх шаардлага үүссэн. О.Цогтгэрэл даргатайгаа нэг баг болж эдгээр ажлыг зохион байгуулж намаа ялалтад хүргэхээр зорьж байгааг хэлье.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуультай холбоотойгоор манай намын Улстөрийн зөвлөлийн хуралд гурван гишүүн мэдээлэл хийсэн. Дэмжиж байгаа нэг, эсэргүүцэж байгаа нэг гишүүн мэдээлэл хийсэн юм. Мөн бодлогын судалгааны байгууллага хөндлөнгийн дүгнэлт хийснээ танилцуулсан.
Үүний дараа Улстөрийн зөвлөлийн гишүүд энэ өргөн барьсан хууль дотор зохицуулах шаардлагатай заалтууд байна гэдэг санал нэгдсэн. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох механизм дутагдалтай байна гэдгийг ярилаа. Одоо байгаагаар нь бүрэн дэмжвэл засаглалын тэнцвэр алдагдаж хүндрэл үүсэж магадгүй. Тиймээс хэлэлцэх эсэхийг дэмжье гэдэгт санал нийлсэн. Би ч мөн адил байр суурьтай байна. Үүний дараа бүх намын төлөөлөл орсон ажлын хэсэг гарч хуулийн үр дагаврыг тооцох хэрэгтэй.