АН-аас намын гишүүдийн бүртгэлийн цахим системийн талаар
АН-с намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг бий болгох зорилгоор хөгжүүлсэн www.an.mn цахим хуудаст Монгол Улсын иргэний регистрийн дугаарыг оруулахад гэрийн хаяг, тус намын гишүүн эсэх зэрэг хувийн мэдээлэл автоматаар гарч ирж байгаа тухай мэдээлэл 2026/02/25нд, АН-ын гишүүдийн мэдээллийн санд авагдсан МУ-ын 1 сая орчим иргэдийн мэдээлэл 650 ам.доллараар худалдах зар хууль бус цахим худалдааны хуудаст тавигдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Анхан шатны туршилтаар иргэдийн халдашгүй чөлөөт байх, хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрх зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас шалгах ажиллагаа явуулсан.
Үүнийг Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн шинжээч мэргэжилтнийг шинжээчээр оролцуулж ажлын хэсэг байгуулж ажилласан.
2026,02,25ны байдлаар Ан.мн бүртгэлийн хэсэгт регистрийн дугаарыг оруулахад оршин суугаа газрын хаяг, намын гишүүнчлэлийн мэдээлэл автоматаар гарах тохиргоотой байсан ба эдгээр мэдээллийг цахим хуудасны өгөгдлийн сангийн citizens гэх хүснэгтээс татаж байжээ. Өгөгдлийн сангийн энэ хүснэгтэд айди, регистрийн дугаар, овог нэр, хүйс, төрсөн огноо зэрэг хувийн мэдээллийг агуулсан нийт 2,1 сая бичлэг хадгалагдаж байсан. Цахим орчинд мэдээлэл нийтлэгдсэний дараа 2,25ны өдрийн орой citizens гэх хүснэгтийг өгөгдлийн сангаас устгаж эх кодод өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтөөр цахим систем зөвхөн АН-ын гишүүдийн мэдээллийг агуулсан өгөгдлийн мэдээлэл татах, уг санд бүртгэгдээгүй иргэдийн мэдээлэл ил гарахгүй байх тохиргоог хийсэн байна. АН-ын гишүүдийг бүртгэх цахим систем нь улсын бүртгэлийн мэдээллийн сан зэрэг гадны эх сурвалжаас биш дотоод өгөгдлийн сангаас мэдээлэл татаж ашиглаж байгаа нь кодын шинжилгээгээр тогтоогдсон.
Мэдээллийн сан УИХ-ын ээлжит сонгуулийн хүрээнд улстөрийн намуудад олгодог сонгогчийн нэрсийн жагсаалтад үндэслэн бүрдүүлсэн байна. Хуулиар мэдээллийн эзнээс анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор хувийн мэдээлэл цуглуулах боловсруулахыг хориглосон.
Энэ нь хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон сонгуулийн үйл ажиллагааны талаарх МУ-ын хууль тогтоомжид нийцэхгүй.

Монгол Улсын 1 сая орчим иргэний мэдээллийг 650 орчим ам.доллараар худалдах агуулга бүхий зарын талаар
Хууль бус худалдааны цахим хуудаст Василик гэх этгээдээс Демократик парти монголиа эн.мн датабааз гэсэн гарчигтай 1 сая орчим иргэний мэдээллийг 650 орчим ам.доллараар худалдах агуулга бүхий зарыг МУ-ын 12 иргэний нэр, гэрийн хаяг, утасны дугаарын хамт 2026,2,16ны өдөр нийтэлсэн байх бөгөөд энэ зар мэдээлэл өнөөдрийг хүртэл идэвхтэй хэвээр байна.
АН-ын an.mn цахим хуудасны мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой МУ-ын иргэний хувийн мэдээлэл алдагдсан гэж эцэслэн тогтоох баримт шалгалтаар авагдаагүй. Энэ мэдээллийг эцэслэн тогтоох, зар мэдээллийг устгуулах арга хэмжээг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран хэрэгжүүлэх шаардлагатай.
“Таван богд Нура” ХХК-ийн эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний системийн талаар
“Таван богд Нура” ХХК-иас иргэдэд үйлчилж буй эрт илрүүлэх эмнэлгийн үйлчилгээний систем нь хүний эрүүл мэндийн мэдээллийг байнга цуглуулж боловсруулах үйлдэл бүхий хиймэл оюун ухаанд суурилсан технологи байна. Хүний эрүүл мэндийн мэдээлэл, тэр дотроо хүний биометрик болон генетик мэдээлэл нь өөрчлөгддөггүй, дахин давтагддаггүй шинжтэй тул мэдээлэл алдагдаж хууль бусаар ашигласан тохиолдолд хүний эрхийн ноцтой эрсдэл учрах боломжтой. Ийм учраас Таван богд Нура компаниас хэрэглэгчдэд үйлчилж буй эрт илрүүлэх системийг заавал шаардлага хангасан эмнэлгийн мэргэжилтний бодит хяналтад ашиглах мэдээллийн аюулгүй байдал, боловсруулалтын ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай технологи байна.