Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах дунд сургуулийн сурагч сургууль дээрээ гал нээн есөн хүний аминд хүрчээ. 14 настай сурагчийн нээсэн галд өртөж амиа алдсан есөн хүний найм нь тус сургуулийн сурагчид байсан байна.
Энэхүү хэрэг нь тус улсад хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа сургуулийн орчинд гал нээсэн буюу буу ашиглан үйлдсэн хэрэг болж байна.
"Кахраманмараш мужид болсон уг халдлагын үеэр найман сурагч, нэг багш амь үрэгдсэн. Шархадсан хүмүүсийн зургаа нь хүнд байдалтай байгаа. Энэ бол цэвэр хувийн халдлага бөгөөд терроризмын хэрэг биш" гэж Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Наймдугаар ангийн сурагч цүнхэндээ цагдаагийн алба хаагч байсан аавынхаа зэвсэг болох 5 буу, 7 сумны агуулахтай ирж тавдугаар ангийн сурагчдыг буудсан.
Халдагч үймээний үеэр өөрийгөө мөн буудаж хөнөөсөн байна.
Туркт галт зэвсгийн хууль чанга байдаг бөгөөд зөвхөн 21-ээс дээш насны, зөвшөөрөлтэй хүмүүс зэвсэг эзэмших эрхтэй. Гэсэн ч аюулгүй байдлын алба хаагчдад зэвсэг авч явах, эзэмших эрх олгогддог тул буу зэвсэг нэлээд түгээмэл байдаг.
Зарим бичлэгт сургуульд буун дуу гарч байх үед зарим сурагч хоёрдугаар давхрын цонхоор үсэрч буй нь харагдсан байна. Мөн хяналтын камерын бичлэгт халдагч коридороор явж байсан хоёр сурагчийг буудаж буй дүрс гарчээ.
Мягмар гарагт мөн Туркийн зүүн өмнөд Шанлыурфа мужид сурагч сургуульд гал нээж, сурагчид болон багш нар нийлсэн 16 хүнийг шархдуулсны дараа өөрийгөө буудаж хөнөөсөн юм.
Эх сурвалж: Reuters