gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан гэж үзэж дээд шүүхийг захиргааны шүүхэд өгнө"

Б.Азбаяр
Улс төр
2026-04-15
Twitter logo

Монголын Хүний Төлөө намаас ээлжит бус их хурлын тов зарлах болон Улсын Дээд шүүхийг Захиргааны шүүхэд өгөх тухай мэдээлэл өглөө. 

Тэд хэлэхдээ, "Монголын Хүний төлөө нам 2026 оны тавдугаар сарын 10-ны өдөр ээлжит бус их хурлаа зарлан хуралдуулахаар төлөвлөж байна. Тус хурлаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн дүрмийн өөрчлөлт хийх, бүтэц зохион байгуулалтаа батлах, мөн 2028 оны сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэнэ.

Энэ хүрээнд манай намыг сонирхож, гишүүнээр элсэхийг хүсэж буй иргэдийг бидэнтэй холбогдохыг уриалж байна.

Мөн бид Улсын дээд шүүхийг Захиргааны хэргийн шүүхэд өгч, нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан, улс төрийн эрх мэдлийг хязгаарласан үйл ажиллагааг санаатайгаар зохион байгуулж байна гэж үзэж байна.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийг оролцуулалгүй шийдвэр гаргасан. Энэ нь Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Мөн Улсын дээд шүүх бүртгэлийн байгууллага атлаа бүртгэх болон хуралдаан явуулах чиг үүргээ ялгахгүй, улс төрийн намын асуудлыг шүүхийн хэлбэрээр авч хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өмнө нь байгуулагдсан намуудыг дахин бүртгэхгүй гэж заасан байхад уг шаардлагыг зөрчиж, дахин бүртгэхтэй адил нөхцөл тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Улс төрийн нам бол үзэл бодлоороо нэгдсэн иргэдийн сайн дурын байгууллага бөгөөд богино хугацаанд, хиймлээр бүрдүүлэх боломжгүй. Гэтэл бодит нөхцөлөөс тасарсан шаардлага тавьж, улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлаж байна гэж бид үзэж байна.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд улс төрийн намын бодлого, орчин алдаатай явж ирсэн бөгөөд өнөөдөр намуудад хэт олон хяналтын байгууллага (Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх гэх мэт) дарамт учруулж байна.

Иймд бид шударга ёсыг шаардаж, Үндсэн хуулийн цэц болон захиргааны хэргийн шүүхэд хандаж, эрхээ хамгаална.

Хуулийн хүрээнд авч үзвэл, Шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүхийн бүрэн эрх нь улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхтэй/идэвхгүйд тооцох, татан буулгах зэрэг асуудлаар хязгаарлагдсан бөгөөд намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх тухай зохицуулалт байхгүй байна.

Мөн улс төрийн намыг идэвхгүйд тооцох нөхцөл нь:

  • УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй,
  • Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан гаргаагүй,
  • Таван жилийн хугацаанд дээд байгууллагаа хуралдуулаагүй
  • гэсэн гурван тохиолдлоор хязгаарлагддаг.

Гэтэл дээрх үндэслэлд хамаарахгүй асуудлаар хуралдаан хийж, шийдвэр гаргасан нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

Мөн намын гишүүдийн бүртгэл, оролцоотой холбоотой асуудалд субьектив, хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн нь ноцтой зөрчил юм. Иргэн намд элсэх, гарах нь сайн дурын асуудал бөгөөд үүсгэн байгуулагчдаар хязгаарлагдах ёсгүй.

Иймд бид улс төрийн тэмцлээ үргэлжлүүлж, Үндсэн хуульд заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлан шаардлагаа тавьсаар байх болно.

Мөн өнөөгийн нөхцөлд хяналтын байгууллагууд шинээр байгуулагдаж буй намуудад илүү хатуу ханддаг атлаа эрх баригч намуудтай холбоотой ноцтой асуудлуудыг шалгахгүй байгааг шүүмжилж байна.

Цаашид улс төрийн шинэчлэл хийхгүй бол авлига, албан тушаалын гэмт хэрэг газар авч байгаагийн үндсэн шалтгаан нь намын тогтолцоо, соёлд байна гэж дүгнэж байна.

Иймд улс төрийн намуудын шинэ нэгдэл, шинэчлэлийг дэмжиж, Монгол Улсад шударга, хариуцлагатай тогтолцоог бий болгохын төлөө тэмцэх болно.

Төгсгөлд нь хэлэхэд, бид шударга бус үйлдэлтэй эвлэрч, чимээгүй суухгүй" гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан