gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

У.Хүрэлсүх: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг баталтал нь өргөн барина

А.Анужин
Улс төр
2026-04-15
Twitter logo

"Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн" өнөөдөр (2026.04.15) Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийнхөө талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрээр, Монгол морь хэзээ ч эзнээсээ урваж байгаагүй. Харин улсын эзэн эх орон, ард олноосоо урваж байсан түүх байдаг гэдгийг бид бүхэн мэднэ. Тийм учраас Монгол морьгүйгээр Монголын түүхийг ярина гэж байхгүй.

Монголын төр хүчирхэг байх ёстой. Сахилга бат, хариуцлагатай байх ёстой. Төрийн хүчин чадал УИХ-аасаа эхлэх ёстой. УИХ хариуцлагатай, ёс зүйтэй, эрхэм хүндэт гишүүдтэй байх ёстой. 

Парламентад хулгайч, дээрэмчид, ажилдаа ирдэггүй хүмүүс сууж, үүрээ засаж өндөглөдөг газар байх ёсгүй. Иймд хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг баталтал нь хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Монголын түүхчид энд сууж байгаа УИХ-ын гишүүд яаж гараа өргөж байгааг харсан. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай. Ард түмний хүсэмжлэл тоглоом биш гэдгийг Төрийн тэргүүний хувьд хэлж байна. 

Би парламентын засаглалыг ямагт дэмждэг хүн, цаашдаа ч дэмжих болно. Харин салан задгай, хариуцлагагүй, хулгайч дээрэмчдээр Монголын парламент дүүрч төрийг уландаа гишгэж эхлэх юм бол ард түмэн бас зүгээр суухгүй. Үүнийг ардчилсан нийгэм гэж хэлж байгаа юм.

Эв нэгдлийг ёс зүйгүй байдал устгадаг. Ёс зүйгүй төр бол төр биш. Төрийн үйл хэрэг тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа парламентын гишүүдийн ажил ёс зүй дээр үндэслэх ёстой.

УИХ-ын 126 гишүүн бүгдээрээ ёс зүйгүй, хариуцлагагүй хүмүүс биш. Эх орноо гэсэн сэтгэлтэй гишүүд зөндөө бий. Ерөнхийлөгч төрийн түшээ хүн ёс зүй, сахилга баттай байх тухай ярьж, хууль хэлэлцүүлж байгаа юм" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан