“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг энэ сарын 10-ны өдрөөс сарын хугацаагаар цагдан хориод буй. Түүний өмгөөлөгчөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байна.
Шүүх хүсэлтийг өчигдөр (2026.04.14) хянан хэлэлцээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Учир нь, өмгөөлөгчийн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс хүсэлттэй холбоотой нотлох баримтыг танилцуулаагүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэх үндэслэлээр өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Баяржаргалыг “Бусдыг эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.