Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 184 тэрбум төгрөгөөр өслөө.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 1.9 их наяд төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 330 (21 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Орлого өсөхөд
- Тэтгэврийн даатгалын сангийн орлого 292.0 (21 хувь) тэрбум төгрөгөөр,
- Тэтгэмжийн даатгалын сангийн орлого 29.0 (29 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Тэгвэл Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ оны эхний улиралд 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248 (17 хувь) тэрбум төгрөгөөр мөн өсжээ.
- Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 184 (14 хувь) тэрбум төгрөгөөр,
- Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 42 (90 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас энэ оны эхний улиралд 528 мянган хүнд 1.5 их наяд төгрөг олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 14 мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 184 тэрбум төгрөгөөр өсжээ. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын
- 79.9 хувь нь өндөр настны,
- 11.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний,
- 4.4 хувь нь цэргийн,
- 4.0 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид байна.
Тэтгэмжийн даатгалын сангаас энэ оны эхний улиралд 53 мянган хүнд 180 тэрбум төгрөг олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс тэтгэмж авагчид 6.2 мянган хүнээр, олгосон тэтгэмж 63 тэрбум төгрөгөөр өсжээ.
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг энэ оны эхний улирлын байдлаар 12 мянган хүнд 67 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 513 хүнээр буурч, олгосон тэтгэмж 16 тэрбум төгрөгөөр өссөн байна.