Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас манай улсын эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байна. Гэхдээ Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, нүүрсний эрэлт тогтвортой хадгалагдсанаар 2026, 2027 оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлсээр байна.
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Азийн хөгжлийн төлөв, 2026 оны дөрөвдүгээр сар тайланд Монголын эдийн засаг 2025 оныг сул эхлүүлсэн ч хөдөө аж ахуйн салбар хоёр хүнд өвлийн дараа сэргэж, уул уурхайн өсөлт үргэлжилсний ачаар 6.8 хувиар өссөн гэжээ.
2026 онд 5.7 хувиар өснө гэж төсөөлсөн байна. Ирэх онд уул уурхайн салбар тэлж, уул уурхайн бус салбар идэвхжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.0% болж нэмэгдэх төлөвтэй байна.
“Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ойрын хугацаанд дэмжсэн хэвээр байх ч эдийн засгийн төлөвт нөлөөлөх сөрөг эрсдэлүүд илт нэмэгдлээ” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Орон хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пелли хэлээд, “Дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдсэнээр Монголын эдийн засгийн төлөв маш тодорхойгүй боллоо” гэжээ.

Ойрх Дорнодын нөхцөл байдал богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн боловсруулсан төсөөллөөр инфляц
- 2026 онд 7.8 хувь,
- 2027 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байх ч дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэд нийлүүлэлтийн дарамт үргэлжилсээр байна.
Мөн шатахуун зэрэг импортын барааны үнийн өсөлт, төгрөгийн ханш сулрах дам нөлөөгөөр инфляцад нэмэлт дарамт үүснэ.
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн одоогийнхоос илүү удаан үргэлжлэх нь урьдчилсан төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хамгийн том эрсдэл юм. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний болон бордооны үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах нь инфляцын дарамтыг нэмж, өрхийн хэрэглээг сулруулан, Монгол Улсын экспорт болон төсөвт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт одоогийн төсөөлснөөс доогуур, харин инфляц илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй юм.
Эдгээр төсөөллийг Ойрх Дорнод дахь мөргөлдөөн богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн өнгөрсөн сарын 10-нд тодорхой бус нөхцөл байдал дунд боловсруулжээ. Үүнээс хойших үйл явцыг харахад тээвэр, худалдааны тасалдал үргэлжлэх магадлалтай байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм.
Нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.