УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас УИХ-ын гишүүн М.Ганхөлөг төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах шийдвэрийг шинжлэх ухааны ямар үндэслэлээр гаргасныг асуув.
Б.Энхбаяр сайд хариулахдаа, төрийн албан хаагчид маш их ачаалалтай ажилладаг. Амралтын өдрөөр ч ажиллуулдаг тул ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах, тайлан гаргалтыг бууруулах шийдвэр гаргасан. Та нар хараарай, төрийн албан хаагчдын зовхи нь унжсан хүмүүс явж байна гэв.
Байнгын хороон хуралдаанаар тус байнгын хорооны гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэж байна.
Нийт шийдвэрийн хэрэгжилт ердөө 54 хувьтай гарсныг УИХ-ын гишүүд шүүмжлэв. Ийм хангалтгүй байгаа бол бид энд шийдвэр гаргах хэрэг байна уу гэж УИХ-ын гишүүн Г.Ганбаатар асуув. ХХААХҮЯ-ны газрын дарга нар "Бидний хэрэгжүүлсэн зарим ажлыг хийгээгүй гэж тайлагнасныг гайхаж байна" гэв.
Тайланг Засгийн газрын хяналт үнэлгээний газраас гаргажээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хяналт үнэлгээний газрын ажлын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын хяналт үнэлгээний газрыг байгуулахын тулд Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасан. Гэтэл Засгийн газрын хяналт үнэлгээний газрын бодлого тогтворгүй, Ерөнхий сайд өөрчлөгдөх бүрд өөрчлөгддөг нь буруу гэв.
Сүүлийн хоёр жилд гурван Засгийн газар ажиллаж байгаа тул байнгын хороодын шийдвэрийн хэрэгжилт сул байгааг Б.Энхбаяр сайд онцлов.