ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны хуралдаанд оролцож, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг танилцуулав.
Дараа нь УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Тэрээр "Ирэх сарын 8-нд махны бүх үйлдвэрт сургалт явуулна. Ингэснээр БНХАУ руу мах гаргахад дөхөм болж, тус улсын хорио цээрийн дүрмийг мөрдөхөд тусална. Бид махны экспортыг хаахгүй, хорихгүй. Харин ч дэмжинэ. Махны экспортын шат дамжлагуудыг багасгахад анхаарна. Малчдын нийт орлогын махны худалдаа эзэлдэг" гэв.
Тэрээр, "Мал, малчид байж л Монгол Улс тусгаар тогтносон улс байх тул малчдын амьжиргаа, аман хэлцэл хийж туслах малчин ажиллуулж байгаа болон малчдын хүүхдийн боловсролд анхаарч ажиллана гэв.
УИХ-ын гишүүд бэлчээр, цөлжилт, ноолуурын үнэтэй холбоотой асуултуудыг салбарын сайдаас асуув. Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд говьд ноолуурын үнэ хамгийн бага байгааг анхааруулж, үнэ өсгөх боломжийг асуун, арьс ширний үйлдвэрүүдийн явцыг асуулаа.
Хаврын тариалалтад нийт 10 мянган тонн дизель шатахуун хэрэгтэй. Үүний 6000 тонныг шатахуун нийлүүлэгчдээс авах тохироог ХХААХҮЯ хийжээ.
Ц.Идэрбат сайд, "Арьс ширний үйлдвэрийн тухайд, Дарханы үйлдвэр таг зогссон. Тэнд арьс шир боловсруулна гэж хүлээх хэрэггүй юм билээ. Малчдад үнэнийг хэлэх нь зөв. Хөгжлийн банкнаас энэ үйлдвэрт зээл өгсөн ч энэ төсөл бүтэлгүйдсэн. Арьс ширний олон төсөл цаасан дээр бий ч Эмээлтийн арьс ширний үйлдвэр удахгүй дуусна. Бид нийт 100 сая ширхэг арьс ширээ газар булсан. Би өмнө нь аймгийн даргаар ажиллахдаа арьс шир булж байхыг харсан. Үнэхээр харамсмаар, халагламаар.
Төмсний үрийн нөөцгүй болсон. Учир нь Төв аймгийн Жаргалант сумд төмсний өвчин гарч, зуд болжээ. Энэ сумаас улсын нийт төмсний 60 хувийг хангадаг юм байна. Бид ОХУ-аас төмсний үр авах болсон. Удахгүй үрээ хүлээн авна. Бүхэл бүтэн улс атлаа хойд хөршөөс төмсний үр авах болсон нь ичгэвтэр хэрэг. Энэ чиглэлийн судлаачид, эрдэмтэдтэй хамтран ажиллана.
Малчны тухай хууль бий. Гэвч энэ хууль бүрэн хэрэгждэггүй. Малын өвчин гэх мэт олон бэрхшээл малчдад тулгамдаж байна. Цогцоор нь харсан, хөдөө аж ахуйн томоохон бодлогыг удахгүй танилцуулна. Бэлчээр, мал эмнэлэг гэх мэт олон асуудлыг нэгтгэнэ. Манай яамныхан сүүлийн өдрүүдэд энэ ажилд анхаарч нэлээн суулаа. Гэрээт малчны эсвэл туслах малчны тухай хуулийн төслийг боловсруулж байна гэв.