УИХ дахь Үндэсний эвслээс мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Үндэсний эвсэл дэмжих эсэх талаар УИХ-ын гишүүн А.Ундраа “Үндэсний эвсэл Ардчилсан намтай зөвлөлдөж байр сууриа тодорхой болгосон. Бид зарчмын хувьд дэмжиж байгаа. Гишүүд хуралдаанд идэвхтэй оролцох, байр сууриа тодорхой илэрхийлэх, ёсзүйтэй байхыг дэмжиж байна. Харин хэрэгжүүлэх арга замтай нь санал нийлэхгүй байгаагаа Үндэсний эвслээс илэрхийлсэн. Тиймээс бид дэмжихгүй” гэв.
Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр уулзжээ. Уулзалтад УИХ-д байгаа 32 гишүүнээс гадаад томилолттой, чөлөөтэй, эмнэлгийн чөлөөтэй, ажлын уулзалттай хүмүүсээс бусад 18 нь оролцжээ. Энэ уулзалтаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн А.Ундрааг сонгосон байна.