Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал үргэлжилж байна.
Манай улсад нийт 319 газар орны нэрийг орос, тува, казах хэлээр нэрлэжээ. Эдгээрийг монголоор нэрлэх ажлыг эхлүүлсэн байна. Одоогоор найман аймгийн газар орны нэрүүдийг шүүж дууссан байна. Монгол Улсын төрийн, албан ёсны хэл Монгол хэл байна гэсэн хуулийн дагуу газар орны нэрүүдийг ийнхүү өөрчлөх болжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Яагаад газар орны нэрүүдийг өөрчилдөг, өөрчилсөн хүнд ямар хариуцлага тооцох вэ" гэж асуув. Мөн тэрээр Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг Монополын эсрэг хариуцдагийг шүүмжилж, мэргэжлийн байгууллага энэ үүргийг хүлээх нь зөв.
Хятадад яваад байна уу, Солонгост яваад байна уу гэж заримдаа бодох юм. Нийслэлийн гудамж талбайг гадаадаар нэрлэх, гадаадаар бичих нь зөв үү? Зоос гоёлын хажууд туркээр бичсэн гудамж бий. Гудамжинд гадаад үг, хаяг маш их. Ингээд л байгаад бай юм уу? Түргэний ам гэхээр бид мэдэхгүй.
Тэгсэн атлаа Кувейтийн ам гэхээр бүгд мэддэг болсон. магадгүй 100 жилийн дараа Түргэний ам гэдэг нэр бүр мөсөн мартагдана. Монгол хэлний тухай хуулийг огт хэрэгжүүлэхгүй байна. Монополын эсрэг газар огт ажил хийхгүй байна. Иймд монгол хэлний эрдэмтэд судлаачид анхаарч ажиллаасай гэв.