Төрийн орон сууцны корпорацаас "Ногоон нуур 1008" орон сууцны хорооллын талаарх мэдээллийг бэлтгэжээ. Үүнд:
- Түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлөөр олгохгүй
- Иргэдээс өргөдөл хүлээн авахгүй
- 756 айлын орон сууцыг газар чөлөөлсөн эрх бүхий иргэдэд өмчлүүлнэ
- 256 орон сууцыг түр суурьшуулах зориулалтаар ашиглана
- "Ногоон нуур 1008" орон сууцны хороолол төсөлд зөвхөн газраа байраар сольсон иргэд хамрагдана.
Ташрамд мэдээлэхэд "Ногоон нуур 1008" орон сууцны хороолол нь 8 блок, 21 давхар барилга юм. БНХАУ-ын тусламжаар барьсан бөгөөд Төрийн орон сууцны корпораци хүлээн авсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд буюу газраа байраар сольсон иргэдэд байрыг олгох ерөнхий гэрээтэй. Өөрөөр хэлбэл, байрыг зөвхөн газраар солино, сольсон газарт орон сууц барих чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ТОСК