УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй гэв. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг үндэслэлээ ингэж тайлбарлалаа.
-Хуулийн төслийн агуулгыг уншихаас өмнө зарчмаа, хууль дээдлэх ёс, Үндсэн хуулиа ярих нь зөв. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлах нь зөв үү? Үндсэн хуулийг зөрчвөл дараа дараагийн хууль барьцгүй болно.
Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчаас энэ төсөл "УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоогүй" гэсэн ч Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9.1.4, 9.1.6 заалтуудыг хөнджээ. Эдгээр нь парламентын үйл ажиллагаатай холбоотой, процессыг тодорхойлсон заалтууд юм. 9.2-т Хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол хэрхэн эргүүлэн татах, шийдвэр яаж гарах, хуралдах уу гэдгийг заасан.
Үндсэн хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц дээр эргүүлэн татах асуудал хөндөгдөх үү? Эсвэл УИХ шууд тэр асуудлыг авч үзээд, эгүүлэн татах, эсэхийг шийдэх үү? Эдгээр нь цэвэр УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй холбоотой заалтууд байна.
9.1.6-т УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах нөхцөлүүдийг оруулж иржээ. Гэтэл Үндсэн хуулийн 29.3-т УИХ-ыг гишүүнийг хоёрхон нөхцөлийг тусгасан. Энэ хоёр нөхцөлийг өргөтгөмөөр байгаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Иймээс Ерөнхийлөгч энэ төслийг санаачлах субъект нь биш.
Энэ төслийг хэлэлцэж эхлэх нь ч зөв биш. УИХ-ын тухай хуулийн 36-р зүйлд хууль санаачлах хүрээ хязгаарыг тодорхой заасан. Энэ заалтыг бид үл тоомсорловол цаашид УИХ-ын гишүүд төсөв өргөн барих боломжтой болно. 36-р зүйлийг бид заавал дагаж мөрдсөнөөр УИХ-д ямар төрлийн хуулийг Засгийн газар, алийг нь УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч өргөн барих вэ гэдгийг зохицуулчихсан.
Энэ нь эрх мэдлийн тэнцвэрийг хадгалсан, чухал заалт юм. Энэ заалтыг зөрчсөнөөр эрх мэдлийн дараагийн хямралд хүргэх айдас байна. Мөн энэ төсөлд Үндсэн хуультай зөрчилдсөн олон агуулга байна. УИХ-ын гишүүний тангаргийн агуулгыг өөрчилж болно гэв.
УИХ-ын гишүүн П.Ганзориг: УИХ-ын гишүүд өндөр ёс зүйтэй байж, гэмт хэрэгт холбогдсон бол эргүүлэн татдаг байх нь зөв.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮХС, Хөгжлийн банкны гэх мэт олон хэрэгт гишүүд нэр холбогдсон ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэднийг нам нь нэр дэвшүүлэн, УИХ-д оруулдаг. Бид парламентын ардчиллаа бэхжүүлээд аваад явах ёстой. Гэхдээ парламентад ёс зүйн, сахилгын, гэмт хэргийн хариуцлага тооцож байна гээд дархлааг нь сулруулж болохгүй.
Хуулийн төслийг одоогийнхоор нь баталбал намууд улс төрийн зорилгоор ашиглаж болзошгүй. Парламент тогтворгүй болбол цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэв.