“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн"-ийг 2026 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Монгол үндэстний уг гарвал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монголчууд бидний хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, өвөг дээдсийн агуу их түүх, үйл хэрэг, үзэл санааг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын түүх судлалыг дэмжих тухай” 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 166 дугаар зарлигт "Монгол Улсын иргэн бүр эх түүхээ судлан мэдэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах"-ыг уриалсан.
Энэ хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж байгаа түүхийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багшлах хүний нөөцийн хүрэлцээ, хангамж, хөгжлийн асуудлуудыг багш, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор хэлэлцэн, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад бүтээлчээр хэрэглэх, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой юм.
Эх сурвалж: Боловсролын яам