gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Батжаргал: УИХ-ын дарга намаас түдгэлзэх асуудлыг ярихад арай эрт байна

Б.Азбаяр
Улс төр
5 цаг 28 минутын өмнө
Twitter logo

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн (2026.04.13) хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуулийн төслийн талаарх үзэл баримтлалаа танилцуулсан. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас этгүүлч нар сонирхсон асуултдаа хариулт авав.

-Зарим УИХ дахь намууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл дээр өөрсдийн саналыг нэгтгэсэн гэж байр сууриа илэрхийлж байна. Тэгэхээр МАН-ын бүлэг энэ асуудал дээр ямар байр суурьтайгаар санал хураалтад оролцох вэ?
-Маш тодорхой хэлье. Энэ хуулийн төслийг өмнөх бүлгийн хурлаар хэлэлцсэн. Тухайн үед танхимд байсан гишүүдийн ирцээс хамаараад нэгдсэн байр суурийн санал хураалт хийгээгүй. Өнөөдөр ч мөн санал хураалт хийгээгүй байна.

Нэгэнт УИХ дээр хэлэлцүүлэг нь явж байгаа учраас гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Мөн гишүүдийн оролцоог тэгш хангах шаардлага бий. Байнгын хорооны хуралдаан болон чуулганы үеэр асуулт, хариулт, саналууд бүгд явсан.

Иймээс заавал бүлгийн нэгдсэн байр суурь гаргаж, гишүүдийг хайрцаглах шаардлагагүй гэж үзэж байна. Гишүүд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. УИХ өөрөө ард түмний төлөөллийг хангах, хариуцлагатай, чадамжтай байх ёстой. Энэ асуудлыг гишүүд зөвөөр харж шийдэх ёстой гэж үзэж байна.

-Танай гишүүдийн ирц хангалтгүй байна. Хаврын чуулган эхэлснээс хойш энэ асуудлыг сайжруулах талаар эрх баригч нам дотооддоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ирц нэмэгдүүлэх тухай ярихаар дарангуйлж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ тулгуурлаж, зорилтоо хэрэгжүүлж байж ард түмний итгэлийг даадаг.

Иймээс бид намын бүлэг дээрээ гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, чуулган болон байнгын хороодын хуралдаанд бүрэн суух, зорилт ажлуудаа шуурхай хэрэгжүүлэх чиглэлд анхаарч байна.

Энэ хаврын чуулганаар эдийн засгийн эрх чөлөө, баялаг бүтээгчдийг дэмжих, тариф болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Мөн гишүүд гадаад, дотоод томилолт, тойргийн ажил зэрэг шалтгаанаар оролцож чадахгүй байх тохиолдол бий. Зарим улс төрийн хүчнүүд тодорхой асуудлаар оролцохгүй байгаа нь ч нөлөөлж байна.

Гэхдээ бид олонхыг бүрдүүлж байгаа намын хувьд хариуцлагаа ухамсарлаж, ирцийг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Х.Тэмүжин нарын өргөн барьсан “УИХ-ын дарга нам бус байх” хуулийн төсөл дээр бүлэг нэгдсэн шийдвэрт хүрсэн үү. Хэлэлцсэн үү?
Бүлгээр авч хэлэлцээгүй. Энэ төсөл УИХ болон байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээд явж байна. Одоо намын бүлгүүдийн төлөөлөл орсон ажлын хэсэг дээр хэлэлцэгдэж байгаа.

УИХ-ын дарга намаас түдгэлзэх асуудлыг ярихад арай эрт байна. Гэхдээ парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд авч үзэх шаардлагатай.

Парламентын спикер нь намуудын дуу хоолойг тэнцвэртэй илэрхийлж, мэтгэлцээнийг хангаж, улс орны хөгжилд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргахад чиглэсэн байх ёстой.

Иймээс Ерөнхийлөгчийн болон гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцэхийг дэмжих ёстой. Шууд хаах биш, нээлттэй хэлэлцэж, хамгийн зөв хувилбарыг олох нь зүйтэй.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дээр намын дарга болон УИХ-ын дарга гишүүдэд тодорхой чиглэл өгч, дэмжүүлэх байр суурь илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-
Намын дарга, УИХ-ын дарга гишүүдтэй яг ямар байдлаар уулзсан талаар би мэдэхгүй. Тулгаж, шахсан зүйл яригдаагүй.

Харин чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр гишүүд байр сууриа тодорхой илэрхийлж байна. Асуудлыг хаах биш, нээлттэй хэлэлцэх нь зөв.

Төлөөллийн ардчиллын хувьд гишүүд оролцоогоо хангаж, ирж саналаа өгдөг байх нь чухал. Иргэдийн хүлээлт ч ийм байгаа.

Тиймээс асуудалд нээлттэй, хариуцлагатай хандах нь зөв гэж үзэж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан