gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"АМНАТ-ийн орон нутагт очих хувийг 2 дахин нэмж, зэсийн АМНАТ-ийг ОУ-ын жишигт нийцүүлнэ"

Б.Азбаяр
Улс төр
5 цаг 57 минутын өмнө
Twitter logo

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн (2026.04.13) хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 

Ингэснээр АМНАТ-өөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 дахин нэмэгдүүлж, зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлнэ гэв. Торуулбал,

МАН-ын дарга Ж.Батжаргал хэлэхдээ, "Хуулийн төслийн боловсруулалтын үйл явц одоо үзэл баримтлалын түвшинд байна. Үүнийг сонсоод бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийллээ. Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшнийг ахиулах, мөн бүтээгдэхүүнүүд маань тээврийн зардлаа даагаад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдүүлэхүйц хууль эрх зүйн орчин хэрэгтэй гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн.

Төслийг өргөн баригч өнөөдрийн гишүүдийн гаргасан санал, судалгаа, тооцооллыг нарийсгаж, хуулийн төслийн боловсруулалтыг илүү сайжруулаад УИХ-д өргөн барихаар тогтлоо" гэв. 

Харин хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Тэрээр, "Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар бол эдийн засгийн суурь салбар. Улсын төсвийн орлогын 28-30 хувийг бүрдүүлдэг. Гэвч дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Энэ асуудал олон жил яригдсан. Сүүлийн 7 жилд идэвхтэй хэлэлцэгдсэн, зарим том өөрчлөлтүүд нь 10-20 жил хүлээгдсэн. Одоо бид энэ өөрчлөлтийг хийх босгон дээр ирээд байна.

Уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг зөв, шударга хуваарилах шаардлагатай. Ялангуяа уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутгийн иргэдэд илүү өгөөжтэй байх ёстой. Жишээлбэл, эдийн засгийн томоохон хувь нэмэр оруулж байгаа суманд сургууль, дэд бүтэц нь хангалтгүй байгааг бид харж байна. Энэ нь хуваарилалтын асуудал байгааг илтгэж байна.

Тиймээс бид уул уурхайн салбарын эсэргүүцлийг зөв чиглэлд оруулж, оролцогч талуудын тэгш оролцоонд тулгуурласан бодлогоор салбараа хөгжүүлэх зорилт тавьж байна.

Иймд Хууль дүрмээ биелүүлдэг, нутгийн ард иргэддээ хүндэтгэлтэй ханддаг уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ.

АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт очих хувийг нэмэгдүүлнэ. Одоогоор орон нутгийн хөгжлийн сангаар 10 хувийг төвлөрүүлж байна.

Энэ 10 хувийг 20 хүртэл хувиар нэмэгдүүлье. Одоо байгаа 10 хувийн хуваарилалт хэвээрээ байна. Үүн дээр нэмэгдэх хувь нь 15-20 орчим хувь байна. Яг хэд байхыг УИХ дээр хэлэлцэж шийднэ.

Энэ нэмэгдсэн хувийг хариуцлагатай уул уурхайг дэмжиж байгаа орон нутгуудад түлхүү олгоно.

Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтэцгүй байгаа хэр нь уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа сум, орон нутгууд өөрсдөө асуудлаа шийдэх боломжтой болно.

Хайгуулын салбарыг шинэчилнэ. Уул уурхайн салбар өөрөө өндөр эрсдэлтэй. Дэлхийн жишгээр 10 мянган хайгуулын лицензээс нэг уурхай бий болдог. Манай улсын хувьд хайгуулын үйл ажиллагаа үндсэндээ хумигдсан. Иймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тод, олон хэлбэрээр олгодог тогтолцоонд шилжинэ.

Мөн эрлийн судалгааны ажлыг идэвхжүүлнэ. Энэ нь зөвхөн уул уурхай төдийгүй газар тариалан, хот төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ зэрэг олон салбарт чухал ач холбогдолтой.

Боловсруулалтын түвшинг нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар түүхий эдийг шууд экспортлох нь ашигтай, харин дотоодын үйлдвэрүүд түүхий эдийн дутагдалтай байна. Энэ бодлогыг өөрчилж, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.

Чухал ашигт малтмалын бодлогыг тодорхой болгоно. Дэлхий нийтээр "критикал минералс"-д анхаарч байгаа энэ үед Монгол Улс ч гэсэн энэ чиглэлд бодлогоо тодорхой болгох шаардлагатай.

Зэсийн салбарыг гаргаж ирэхэд АМНАТ-ыг олон улсын жишигт хүргэж тогтоох шаардлагатай. Одоогийн байдлаар шинэ уурхай ажиллуулахад боломжгүй хэмжээнд өндөр байна. Энэ хууль эрх зүйн зохицуулалтаас шалтгаалаад олон төсөл хүлээгдэж байна.

Манай улсад нийт 22 зэсийн төсөл ТЭЗҮ-ээ батлуулчихсан, хэрэгжихэд бэлэн байгаа. Гагцхүү АМНАТ-ын өндөр хувь хэмжээнээс шалтгаалаад хөдөлж чадахгүй байна.

Өнөөдөр бодит байдал дээр хоёрхон уурхай АМНАТ төлж байна. Нэг нь Эрдэнэт үйлдвэр бөгөөд 21.6 хувийн АМНАТ төлж байна. Энэ нь сорчилж олборлох, уурхайн насыг богиносгох сөрөг үр дагавартай.

Харин Оюу толгойн орд тогтвортой байдлын гэрээгээр 5 хувийн АМНАТ төлж байна.

Иймээс бид АМНАТ-ын бодлогыг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Ингэснээр зэсийн салбар шинэ эдийн засгийн хөдөлгүүр болж, төсвийн орлогын шинэ эх үүсвэр бий болно" гэлээ. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн даргаас сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

ҮЗЭХ:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан