Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” бүтээлийг туурвисан, Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти цэцэрлэгт хүрээлэнд тус Элчин сайдын яамны санаачилгаар байрлуулжээ.
Түүний "Ухамсар" бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан юм.
Тус уран бүтээлийг “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлсэн аж.
Бенчакитти цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногт 13,000-15,000 орчим хүн очиж амарч, спортоор хичээллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрлах томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм.
Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам